Хууль бус үр хөндөлтөөс болж умайгаа авахуулах тохиолдол гарсаар байна гэв
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хууль бус үр хөндөлтийн улмаас эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар болон хууль бус эх барих эмнэлгүүдийн талаар мэдээлэл хийлээ.

НМХГ-ын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Иргэдийн мэдээллийн мөрөөр, утсаар, удирдах албан тушаалтны өгсөн үүрэг даалгаврын дагуу шалгалт хийлээ. Гол нь хууль бус үр хөндөлтийг таслан зогсоох, нийтэд сэрэмжлүүлэх чиглэлээр хийсэн шалгалт. Нийслэлийн хэмжээнд 46 эмнэлгүүдийг хамруулсан. Үүнээс Сүхбаатар дүүрэгт 32 нь үйл ажиллагаа явуулж байсан.

Хяналт шалгалтаар тусгай зөвшөөрөлд заагдсан хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй хэд хэдэн эмнэлэг илэрсэн. Мөн тусгай зөвшөөрөлд заагдсанаас өөр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүд байна. Тодруулбал, "Энхлэх", "Сүйжин", "Ач Арвижих", "D.O.L", "Энхманал" гэх мэт.

Түүнчлэн "Цэцэнгуа, Цэцэгс, "Бяцхан гүнж" эмнэлгийн эмч нар эмчлэх, сувилах, эх барих зөвшөөрөлгүйгээр ажиллаж байсан нь илэрсэн. Үр хөндөлтийн улмаас улсын эмнэлэгт хүнд байдалтай ирж байгаа эсэхийг шалгахад  “Амгалан амаржих”, ЭХЭМҮТ-д ийм 21 тохиолдол гарсан байна.

Тодруулбал, гурван иргэн Эрээнээс, хоёр нь интернэтээр, гурав нь “Нарантуул” захаас, дөрөв нь Зүүнхараагийн захаас, хоёр нь хувь хүнээс үр зулбуулах эм уугаад хүндэрч, "Амгалан амаржих", Эх нялхаст хандсан байгаа юм. Үүнээс хоёр нь нэлээд хүндэрсэн тул умай авахуулах хагалгаанд орсон.
Итгэмжлэлийн хугацаа дууссан, тусгай зөвшөөрөлгүйгээр үр хөндөлт хийсэн тохиолдол БЗД-ийн "Энхийн төлөө" эмнэлэгт гарсан. Үүний улмаас иргэн Н умай авахуулах хагалгаанд орсон.

Тиймээс Зөрчлийн тухай хуулиар гурван эмч, дөрвөн хуулийн этгээдэд торгох арга хэмжээ авсан. Мөн дөрвөн эмчийн лицензийг цуцлуулах хүсэлтээ холбогдох газарт нь хүргүүлсэн” гэв.

Гол нь хууль бус үр хөндөлтөөс болж охид, эмэгтэйчүүд эрүүл мэндээрээ насан туршдаа хохирох эрсдэлтэйг анхааруулах үүднээс ийнхүү сэрэмжлүүлэх мэдээлэл юм.  

Судалгаагаар, үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 50 хувь нь ахиад хүүхэдтэй болоход асуудалтай, хүндрэл учирдаг, үр тогтоход эрсдэл үүсдэг байна. Мөн баталгаагүй буюу Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй эм битгий авч хэрэглээчээ гэж захимаар байна. Үр зулбуулах эмийг зайлшгүй нөхцөлд эмчийн заавраар уудаг юм байна шүү. 

Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Баасандорж  “Тусгай зөвшөөрөл байхгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүд илэрсэн. Эмчилгээ явуулах дүгнэлт байхгүй нь хууль зөрчсөн үйлдэл болж байна. Эмч нар нь эмчлэх лицензгүй байсан тохиолдлууд ч гарсан.

Улсын эмнэлэгт ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн эмч нар өөрсдийнхөө нэр дээр тусгай зөвшөөрлийн эрх авч эмчилгээ үйлчилгээ явуулж байгаа нь илэрсэн. Энэ бол ашиг сонирхлын зөрчил гаргаж байна гэсэн үг. Энэ асуудлаар НЭМГ-т шаардлага хүргүүлсэн. Тусгай зөвшөөрөл өгдөг НЭМГ, ЭМЯ нь тусгай зөвшөөрөл өгчихөөд эргээд дотоод хяналт шалгалт хийдэггүй, эргэх холбоо байдаггүй нь харагдаж байна” гэв.


О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2018-10-11 08:53:21
    Энэ гурав юун хөөрхөн, хоорондоо адилхан юм бэ.
    103.14.36.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-10-11 07:56:51
    Үр хөндөлтийг зөнд нь тависан мөнгө олох хэрэгсэл болгосон орон дэлхийд Монголоос өөр байхгүй ард түмнийхээ ирээдүйд эмч хүн байсаны хувьд их санаа зовдог
    202.9.42.210
    Мэдэгдсэн Хариулах