Өнөөдрийн байдлаар орон нутгаас ирүүлсэн мэдээгээр малчид 941 мянган тонн өвс, 38.9 мянган тонн ногоон тэжээл, 7.2 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 31.4 мянган тонн гар тэжээл, 2.4 мянган тонн дарш, 40 мянган тонн давс, хужир, шүү бэлтгэжээ.
Ингэснээр улсын хэмжээнд хадлан, тэжээл бэлтгэлийн ажил 73.5 хувьтай байна.
Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Орхон, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймаг хадлан, тэжээл бэлтгэсэн хэмжээгээрээ улсдаа тэргүүлж явна. Одоогийн байдлаар аймаг, сумын аюулгүйн нөөцөнд 9.2 мянган тонн өвс, 2.3 мянган тонн тэжээл бэлтгээд байгаа юм.
О.Сайхан
Оллоо.mn