Эрүүл мэндийн яаманд хууль бус сонгон шалгаруулалт явагдаж байна

Хүн амын эрүүл мэндийн үндсэн үзүүлэлт муудаж байгаагийн шалтгаан нь өвчлөлөөс сэргийлэх, эрт илрүүлж, эмчлэх ажлыг зохион байгуулах бодлого, төлөвлөлт, мэргэжлийн удирдлага алдагдсантай холбоотойг хэвлэл  мэдээллийн хэрэгслүүдээр дурддаг.

Өнөөдөр иргэд эмнэлэгт үйлчлүүлэх дугаар хүлээх, өндөр үнэтэй оношлогоо, эмэнд дарлуулж, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний чанарт сэтгэл дундуур болж, эмнэлгийн хүртээмж муу байгаад ихээхэн бухимдсаар удаж байна.

Эрүүл мэндийн салбарын бодлого, төлөвлөлтгүй байгаагийн үндсэн шалтгаан нь олон жилийн турш бичигдээгүй хууль болтлоо өрнөж нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх дөхсөн төрийн албан хаагчдын хууль бус томилгоо, халаа сэлгээнээс үүдэлтэй юм. Өнөөдөр сул орон тоо гарсан тохиолдол болгонд тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг улс төрийн томилгоогоор ирсэн сайд нар нь өөрийн сонирхож байгаа хүндээ тохируулан өөрчилж байгаа нь мэргэжил аргазүйгээр чиглүүлэн удирдах хүний нөөцийн чанар  суларч байгаагаар илэрч байна. Энэ байдал нь  яг ижил албан тушаалуудад огт өөр шаардлагууд тавьж зарлах явдал ч хэрээс хэтэрч, олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулсаар удаж байгаа билээ.

Манай улс “Мерит зарчим”-ыг  баримталж төрийн мэргэшсэн албаны томилгоог улс төрийн захиалгаар бус, шударгаар өрсөлдүүлэн шалгаруулах зарчмаар төрийн албанд томилж, зүтгэл, үр дүн гаргасныхаа үнэлэмжээр албан тушаал дэвших тухай үзэл баримтлалыг баримталж ирсэн. Харамсалтай нь улс төрийн шалтгаанаар томилогдож ирсэн мэргэжлийн бус, бэлтгэгдээгүй сайд нар нь мерит зарчмыг уландаа гишгэж байгааг дараах баримтуудаар  хүргэж байна.

Энэ оны есдүгээр сарын сүүлчээр Төрийн албаны зөвлөлөөс Эрүүл мэндийн яаманд шалгалт хийхэд олон ноцтой зөрчил илэрсэн байдаг. Тухайлбал, тус яамны таван газрын дарга, есөн хэлтсийн даргын албан тушаалд удирдах ажилтны нээлттэй болон дүгнэлт гаргуулах сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байгаа зөрчил илэрсэн.  Түүнчлэн төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалт өгөөгүй 14 иргэнийг, Төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт гаргаж, нэр дэвшүүлээгүй таван иргэнийг хууль тогтоомж зөрчиж, төрийн захиргааны албан тушаалд томилсон зэрэг ноцтой зөрчлүүд тус яамны харьяа 12 байгууллагын захирал, эрхлэгчийн албан тушаалд төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилон ажиллуулж байгаа хууль зөрчсөн үйлдэл болсон байгааг хэвлэлүүд онцолж байв. Энэхүү хууль бус үйлдлээ эрүүл мэндийн сайд нуухын тулд төрийн албаны зөвлөлд газар, хэлтсийн дарга нарыг сонгон шалгаруулалтаар томилох санал хүргүүлсэн байх. Сонгон шалгаруулалт зарласан ажлын байранд тавигдах шаардлага нь сэжиг төрүүлж байна.

Эрүүл мэндийн яамны төрийн захиргаа удирдлагын газрын даргад “эрүүл мэндийн салбарт 10-с доошгүй жил, Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын даргад “Төрийн албанд 20-оос доошгүй, удирдах албан тушаалд 10-с доошгүй жил, Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын даргад “Төрийн захиргааны албанд 10-аас доошгүй  жил Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн даргын ажлын байрны шаардлага “Төрийн албанд 2-оос доошгүй жил, Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн даргын ажлын байрны шаардлагад “Төрийн албанд 2-оос доошгүй жил ажилласан байх” гэсэн шалгуур тавьж мэргэшлийн талаар тавигдах шаардлага огт тавиагүй байна.  Мөн дээрх албан тушаалуудын шалгуурт удирдах албан тушаал хашиж байсан туршлага заагаагүй байна.

Зарим нэг баримтыг дурдахад:

 

  1. Эрүүл мэндийн яамны бодлого төлөвлөлтийн даргаар ажиллаж байгаа О нь улсад 20 гаруй жил, удирдах албан тушаалд 10 жил ажилласан эмч хүн өрсөлдөх эрхгүй гэсэн үг болж байна. Энэ бол О даргад өөрт нь зориулж тавьсан шалгуур юм.

  2. Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж буй Б.Ц нь эрүүл мэндийн салбарт 10 жил л ажиллаж байгаа нь мөн л түүнд зориулсан шалгуур юм.

  3. Уламжлалт анагаах ухааны хэлтсийн даргын ажлын байрны шаардлагад төрийн албанд 2 жил ажилласан шалгуур тавьсан нь одоо ажиллаж байгаа Б хэмээх хэлтсийн даргад зориулагдсан нь илт байна.

  4. Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн даргын ажлын байрны шаардлагад “Төрийн албанд 2-оос доошгүй жил ажилласан байх” гэсэн шалгуур тавьж мэргэшлийн талаар тавигдах шаардлага огт тавигдаагүй байна.

     

Шалгаруулалт бүр яагаад ийм их ялгаатай байна вэ. Газар, хэлтсийн дарга болохын тулд яамандаа мэргэжилтэн хийж туршлагажсан байх нь хэнд ч ойлгомжтой. Эрүүл мэндийн яам бол төрийн захиргааны төв байгууллага. Эмнэлэг бол төрийн үйлчилгээний байгууллага. Төрийн захиргааны ажлыг төрийн үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан хүн ирээд хийчихдэг зүйл биш юм. Иймээс эрүүл мэндийн яаманд дахин хууль бус томилгоо хийгдэх магадлал өндөр байгааг илтгэж байна. Энэ хирээр чадваргүй, бэлтгэгдээгүй, мэргэшээгүй дарга нар эрүүл мэндийн яамны бодлогыг тодорхойлохдоо туршлага, чадвар дутаж Монгол хүнд хүрэх эмнэлгийн үйлчилгээний чанар доголдоход хүрэх бус уу.

 
Иргэн Г.Даржав
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ТАЗ-ын дарга чинь мафи ш дээ 2018-10-15 01:45:10
    Төриын албаны зөвлөл чинь мэргэшсэн авлигач нар ш дэн.Аль эрт тохироогоо хийгээд тэдэн зориулж сонгон шалгаруулалтын журмаа хийчихсэн. Ялах арга аа хийчихсэн
    • Асуудал шийдэгдэхгүй ээ 2018-10-15 01:50:15
      Төрийн албаны зөвлөл асуудал шийдэхгүй дандаа булддаж асуудлаас зугтдаг аргын нэг бол ЭЯ-ны салбар зөвлөлдөө хэл гээд л зугтдаг арга барилтай.
  • Зочин 2018-10-14 07:39:07
    Харьяа байгууллагын дарга нараа доктор зэрэгтэй байхыг шаарддаг хэрнээ тэднийг удирддаг яамны дарга нараа бакалавр, магистраас сонгодог үнэн тэнэг.
  • yahav 2018-10-13 14:01:37
    soliorch bn uudaa
  • Bold 2018-10-12 14:00:30
    Teriin albanii zevlel gej hund ni taaruulsan ajliin bairiig hyanah chadvargui gazar gedeg ni endees haragdaj bna tegeed teriin albanii huuli heregjij ehleheer
  • bolimoor um 2018-10-12 12:28:28
    arai uy ugui uy
  • Zochin 2018-10-12 10:46:56
    Unen shuu eruul mendiin salbar yam bolon niisleliin hemjeend unsan shuu.
  • Зочин 2018-10-12 08:02:18
    Сэтгүүлч авгай аргаггүй шүү дээ. үүнээс өөр яаж ажиллах юм. Сэтгүүлч авгай сайд болохоор сувилагч авгай нар дарга болох нь хууь биздээ
  • Mongol  2018-10-12 06:45:38
    Ugaasaa eruul mendiinhee salbar yamand olon jil ajilsan turshlagatai emch naraasaa tavij boldoggui yum bh daa yuch medehgui humuuseer l duuren bh yum
  • уншигч 2018-10-12 05:41:10
    мэргэжлийн бус хумуус их бх юмаа. гаргасан хууль нь амьдралд хэрэгжуулэх боломжгуй, жнь хуухдийн хоол тэжээлийн хууль бна.
  • huuh 2018-10-12 04:57:57
    yamar ch olon darga nartai um be dee
  • цэлмэг 2018-10-12 01:41:40
    сэтгүүлч Сарангэрэл гэдэг хүний хийж буй булхай луувар төрийн албаны мэргэшсэн,тогтвортой ажилласан жил үр дүнгээр нь дэвшүүлнэ гэсэн яасан шудрага бус байна....
  • зочин 2018-10-12 01:40:17
    Яамныхан ч нээрээ л юу ч мэдэхгүй хэцүү байна лээ дээ, Яана даа
  • ссс 2018-10-12 01:32:11
    төрийн албаны салбар зөвлөл ажлаа хийхгүй л байхгүй юу
  • Бат 2018-10-12 01:25:08
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм