Бүх нийтийн “Дугуйн өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: ШУТИС-ийн төв номын сангийн 604 тоот хурлын танхимд "Хүний эрх, эрх чөлөөний хууль зүйн баталгаа:Онол, практикийн асуудал"  олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.

09:00 цагт: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн албан хаагчид Цус сэлбэлтийн судлалын үндэсний төвийн Сүхбаатар төвд цусаа хандивлана.

09:00 цагт: Хүрэл тогоот 2018 ЭШБХ-ын Нийгэм хүмүүнлэгийн салбар хуралдаан Хүрэлтогоот одон орон судлалын төвд болно.

09:00 цагт: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эх суурь тавигдсаны 85 жилийн ойд зориулсан баярын үйл ажиллагаа, хүндэтгэлийн хурал Чингис зочид буудлын хурлын зааланд болно.

09:00 цагт: Биоаюулгүйн зуучлагч механизмыг ашиглахад оролцогч талуудын чадавхийг бэхжүүлэх нь үндэсний анхдугаар сургалт Новотел зочид буудалд болно.

09:30 цагт: “Буддын мэдлэг ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан” сэдэвт эрдэм шинжилгээний дөрөв дэх удаагийн хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн IBIS STYLES зочид буудлын хурлын танхимд болно.

10:00 цагт: Нийслэлийн Улаанбаатар чуулгад Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ой, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд асрамж, халамжийн төвүүдийн хүүхдийн авъяас чадварыг нээн хөгжүүлэх, урлаг, соёл гоо зүйн хүмүүжил олгох “Дуугаар хөлөглөсөн ирээдүй” урлагийн наадмыг зохион байгуулна.

10:00 цагт: Мэргэжлийн хяналтын байгууллагаас орон даяар зохион байгуулж буй Хүнсний аюулгүй байдлыг хангахад -Иргэн таны оролцоо сарын аяны хүрээнд Баянзүрх дүүрэг Чулуун овоо дахь Номин агуулах дэлгүүр дээр шинээр боловсруулсан дэлгүүрийн агуулахын стандартыг турших үзүүлэх сургалт эхлэнэ.

10:00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос Энэ бямба гарагт зохион байгуулагдах бүх нийтийн "Дугуйн өдөр" арга хэмжээний талаар хэвлэлийн хурал хийнэ

10:00 цагт: Рамада зочид буудлын хурлын танхимд "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэ нь" сэдэвт хэлэлцүүлэг болно.

10:00 цагт: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол машин үйлдвэр МОН-30-ийн монгол инженерүүдийн бүтээсэн цахилгаан автобусны нээлтэд оролцоно.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачлан Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон Нийтийн аж ахуйн үйлчилгээний мэргэжлийн холбоод болон тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудтай хамтран Нийтийн аж ахуйн салбарын 87 жилийн ойг тохиолдуулан “Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдрийг 5 дахь жилдээ зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний 9 сарын статистик мэдээллийг Засгийн газрын III байр, B1 давхрын Мэдээллийн танхимд танилцуулна.

12:00 цагт: Үндэсний хэвлэл мэдээллийн тевд Хүрэлсүхийн Засгийн газарт дүгнэлт, мэдэгдэл өгөх тухай хэвлэлийн хурал болно. Хуралд Иргэний хөдөлгөөн, ТББ-ын төлөөллууд оролцоно

13:00 цагт: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ-тай хамтран мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрлөгийг  нийслэлийн Засаг захиргааны 5-р байранд байрлах Нийслэлийн Залуучуудын хөгжлийн төв, “MKIT” сургалтын төвд зохион байгуулна.

16:00 цагт: Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын танхимд Люксенбургийн их гүнт улсын засгийн газрын буцалгүй тусламжаар хэрэгжиж буй “ Монгол улсын зүрх судасны үндэсний төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах МОН/006” төслийн санхүүжилтээр олгогдох зүрхний хэт авиан аппаратыг 10 аймагт хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.

18:00 цагт: ЭХ ГАЗАР БА АРАЛ – IS/IN LAND Монгол-Тайваны контемпорари урлагийн солилцооны хөтөлбөрийн хүрээнд  Art Space 976-д тайван, монгол нийт 11 уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийнэ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.