Сангийн сайд төсвөөс “шуулаа” гээд МАН-ынхан ууртай байна

2020 оны сонгууль эхэлчихжээ. Ингэж яриад байсан нь ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд улам батлагдаж байна. 2019 оны төсөвт тойрогтоо гайгүй хэдэн төгрөг суулгуулчих гээд гишүүд чадлаараа үзэж байна. Угаасаа гишүүдийн хийдэг ажил нь энэ.

Гэхдээ энэ удаагийн ирэх оны төсвийн төсөл нэлээд асуудалтай байх шиг байна. Үндэсний аудитын газраас уламжлал ёсоор 2019 оны төсөвт аудит хийсэн байна. Аудитын дүгнэлтээс харахад аймгуудад буюу эрхэм гишүүдийн тойрогт ойролцоогоор 5-10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөсөн байна.

Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар зөвхөн Увс аймагт буюу өөрийнхөө тойрогт 51 тэрбум төгрөгийг төсөвлөсөн нь илэрчээ. 51 тэрбум төгрөг шүү дээ. Бусад аймгаас даруй 10 дахин илүү хөрөнгө оруулалтыг төсөвлөсөн байгаа юм.

Сангийн сайдын энэ үйлдэлд УИХ-ын гишүүдийн уурыг хүргэж, уржигдар орой 17:00 цагт Бүлгийн хурлаа зарлахад хүрсэн юм. Хурал үдэш болтол үргэлжилж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатрын увайгүй үйлдэл болоод төсөвтэй холбоотой асуудлаар нэлээд маргалдсан байна.

Ялангуяа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тойрогтоо нууцаар 51 тэрбум төгрөг хуваарилсанд гишүүд ихээхэн дургүйцсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ихэд уурлаж “...Энэ төсөв бол улсын төсөв биш “хуссан” төсөв байна. Монгол Улсын төсөв биш гишүүдийн төсөв болсон байна. Төсвөөс хулгай хийж сонгуульд бэлдэж байна. Та нар ингэх гэж өмнөх Засгийн газрыг унагаасан байна” гээд хаалга саван гарч явсан байна.

Тэрээр өчигдөр Төсвийн байнгын хорооны хурал дээр Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэгт хандаж “... Аудитын ерөнхий газар нэг зүйлийг дутуу орхисон байна. Хөдөө орон нутгийн хөрөнгө оруулалтыг дахин нэг хараарай. Сангийн сайд бусад аймагт 5, 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавиад зөвхөн өөрийнхөө аймаг дээр 51 тэрбум төгрөг тавьсан байна лээ шүү. Эрх мэдлээ ашиглаж байна уу гэдэгт танай байгууллага хяналт тавих ёстой шүү. Улс төрөөс, Сангийн яамнаас ангид, илүү анхааралтай ажиллаарай” гэж захина лээ.

Бусад гишүүнээс ч “...Манай тойрогт зам тавьсангүй”, “... Миний саналыг хасаад оруулчихсан байна”, “...Сангийн сайд итгэл эвдлээ”, “...Улсын төсвийг хэн нэгэн сайд өөрийн дураар, хувийн ашиг сонирхолдоо зориулж хувааридах ёсгүй” гэх зэргээр байр сууриа илэрхийлжээ. Бас их маргалдсан байна.

Төсвийн ажлын хэсгийн ахлагч “...Сайн төсөв болсон. Бүх гишүүдэд хүртээмжтэй болсон. Гишүүд гомдоод байх явдалгүй” гэсэн ч гишүүдийн бухимдлыг дарж чадаагүй байна. Ер нь бол аудит гаргаж ирээгүй бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 оны улсын төсвийн 51 тэрбумаар 2020 оны сонгуулийн PR-ыг хийчихээд л додигор зогсож байх байсан бололтой.

Угтаа энэ бол Монгол төрийн түшээгээс гарч боломгүй араншин, бас үйлдэл. Ч.Хүрэлбаатар сайд ичих ёстой юм. Өнөөдөр Монгол Улс ОУВС-гийн дэмжлэг туслалцаагаар “өргүүлчихсэн”, эдийн засгийн хүндхэн нөхцөлд байна. Хэдийгээр эдийн засаг сэргэж байгаа үзүүлэлт бий ч хэвийн хэмжээнд очиж чадаагүй байгаа.

Улсаа ийм байхад Сангийн сайд нь ирэх сонгуулиа, өөрийнхөө нэр хүнд, дахин сонгогдох боломжийн төлөө төсвийн мөнгийг “зоосон” нь хулгай хийсэнтэй ялгаагүй үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, Ч.Хүрэлбаатарыг жилийн өмнө улсын сан хөмрөгийг харж хандаж, зөв зарцуул гэж Сангийн сайдаар томилсон. Гэтэл...

Ч.Хүрэлбаатар энэ үйлдлийнхээ төлөө Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой. Энэ хүн Монголдтөрж, Монгол Улсын Сангийн сайд байгаа нь азтай юм. Ёс суртахуун ял зэм ярьж чаддаг улсад бол уучлалтаар тогтдоггүй гэдгийг сайд Ч.Хүрэлбаатарт сануулчихъя.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-10-13 08:53:34
    Увс хүн төрийн санг, хуультай нь хамт атгаж байгаа юм чинь та нар яаж ч чадахгүй
  • Haha 2018-10-12 15:31:58
    Uvs nohoi
  • ард 2018-10-12 15:19:05
    увс зангаа тавихгүй юмаа
  • Ме 2018-10-12 13:44:33
    Хүрэлбаатар увс уруугаа бүрмөсөн зайлаасай. Тэнд очиж нутаг орноо хөгжүүл л дээ.
  • Монгол 2018-10-12 12:02:48
    Улс дотор улс байгуулах гээд байна уу? Увс хүн
  • болд 2018-10-12 07:58:34
    үнэхээр гишүүдэд хүртээмжтэй тэр тусмаа хүрэлбаатар сайдад хангалттай хүртээмжтэй төсөв болж байгаа юм байна. ард түмэнд ямар ч хүртээмж алга даа. зэвүүн бна да...
  • зочин 2018-10-12 07:34:22
    үнэнхээр тойрогтоо юм хийх гэж байгаа бол ямар хамаа бна хармаандаа хийсэн биш гишүүн нэртэй луйварчидын нэрээ мөнгө хувиарлаж яах нэгдсэн бодлогоор яв
  • ol 2018-10-12 06:26:39
    ubs hun gedeg iim l baidag yum daa
  • Ард 2018-10-12 05:55:43
    Б.Дамдин-Очир гэгч ээ чи хүзүүгүйг эрдэнтийг "шуухад" дуугарах ёстой байсан юм, ямар үед гэдгээр шудрага байна гэж хардахгүй юм бол уу
  • иргэн 2018-10-12 04:41:01
    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 оны улсын төсвийн 51 тэрбумаар 2020 оны сонгуулийн PR-ыг хийчихээд л додигор зогсож байх байсан бололтой.
  • Захиас 2018-10-12 04:23:43
    Увс хүн тэгдэг юм. Та муусайнууд яаж ч чадахгүй. 51 тэрбум бага байна, Күрлээ наадахаа 75 тэрбум болгооч
  • зочин 2018-10-12 04:13:51
    Хүрэлбаатар сайдын зөв ш дэ яадгийн алслагдсан аймаг л хөгжинө биз нэг ч гэсэн аймаг хөгжиж байг л дэ
  • иргэн 2018-10-12 04:05:05
    энэ Монгол улсын төсөв. Увсын төсөв биш. Наад сайдаа хус
  • Готов 2018-10-12 03:26:41
    Хэдэн тэрбум ч хамаагүй гое сайхан нэрээр цацаж гарч ирэхгүй бол өөр хүн ялбал ихэнх нь шоронд орох учраас тэгж байгаа юм тэрнээс та нарт хайртайдаа биш
  • зочин 2018-10-12 02:53:48
    АН шиг олон төсөвтэй байсан бол яана, Тэгээд л өндөр хүүтэй зээл аваад л өөрсдөө том хаусууд бариад байсаныг давтаайгүй л бол болоо шүү
  • Lalar 2018-10-12 02:49:20
    Ene besdaaa bas Tavantolgoig baritsaalaad 21,000 taraaad 6 jil urund oruuulsan lalar
  • Луйварчид!!! 2018-10-12 02:41:23
    Коммунистууд арай л улайм цайм нахальный байна шүү!! Сонгогчид аймагтаа руулсан хөрөнгө оруулалтыг нь үл харгалзан эсрэг санал өгдөг болох хэрэгтэй!!
  • zochin 2018-10-12 02:24:45
    uws khun yakhaaraa iim adgiin shaar baydag baynaa , bayanaa awargyg kh
  • ю. цэдэнбал 2018-10-12 02:04:36
    Uvaigui zan zuv uvsaas
  • Бат 2018-10-12 01:58:51
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм
  • иргэн 2018-10-12 01:58:25
    хэнд эрх мэдэл бна туунд нугэл байдаг юм ер нь увсчууд тусдаа нэг бие даасан улс болсон шуудээ шунал баянменхийг хар бехийн ергеенд хэдэн сар бех барилдуусангуй...
  • zochin 2018-10-12 01:56:20
    uuriinhe aimagt iluu tusuv tavisan gene. iim jalga dovny uzeleesee salaagui tsagt delhiin ediin zasag yariad ch nemergui