
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр эхэлж, 10 хууль, тогтоолын төсөл хэлэлцэх бөгөөд хамгийн эхэнд ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх юм.
Өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг хэлэлцэх үед АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан нь өнөөдөр дуусгавар болж байна. Мөн хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, ирэх оны төсвийн талаар өөрийн санал дүгнэлтээ танилцуулахаар болжээ.
Дараагаар нь Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай, Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай, Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
Харин үдээс хойш буюу 15.00 цагт гишүүдээс Ерөнхий сайдад хүргүүлсэн асуулгын хариуг сонсохоор төлөвлөжээ.
О.Сайхан
Оллоо.mn