“Их хотын хямдрал” фестиваль төв талбайд нээгдлээ

Нийслэлийн 379 жилийн ойг угтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран  “Их хотын хямдрал-2018” бизнес фестивалийг ес дэх жилдээ зохион байгуулж байна. Фестивалийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтэд нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав болон холбогдох албаныхан оролцов.
 


“Их хотын хямдрал-2018” бизнес фестивальд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй ААН, байгууллагын 500 гаруй бизнес эрхлэгчид нэгдэж байгаа юм. Хямдралтай худалдаа өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд зохиогдоод зогсохгүй энэ сарын 29-нийг хүртэл худалдаа, үйлчилгээний газруудад үргэлжлэн явагдах юм.
 


 

Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд бизнес эрхлэгч компаниуд болон зохион байгуулагч, оролцогч байгууллагууд оролцсон парад, ААН-үүдийн танилцуулга, сурталчилгаа, хямдралтай, сугалаатай худалдаа, урлагийн тоглолтуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-10-14 01:37:36
    хэдэн муу лалрууд өөрсдийгөө ддудлагар боол болгож байвл таарна
    66.181.176.142
    Мэдэгдсэн Хариулах