Фитнесс ба анхаарах зүйлс

Фитнес клубд хичээллэнэ гэдэг зүгээр төмөр өргөөд байхын нэр биш гэдгийг хэн хүнгүй мэддэг болжээ. Алдаа гаргахгүйгээр туршлага суудаггүй гэдэг ч бэлтгэл удирдаж буй багшийн зааврыг сайтар мөрдөж хичээллэвэл бусдын нэгэнт унасан нүхэнд унах буюу алдсан алдааг давтах шаардлага үгүй юм. Булчингийн хэт ачаалал, гэмтлээс сэргийлэхийн тулд доорх алдаануудыг битгий гаргаарай.

1. Хэт ихийг, хэтэрхий хурдан

Эхлэн хичээллэгсэд хэдхэн бэлтгэлийн дараа л сайн үр дүн гаргахыг хүсдэг. Хэт хүнд жинг дөнгөж хичээллээд удаагүй байж өргөх нь булчин гэмтээх, нурууны асуудалтай болоход нөлөөлнө. Мөн хүнд жингээр өргөхөд заавал багш дасгалжуулагчийн хяналт шаардлагатай байдаг тул шууд штангнаас дасгалаа эхлэхгүй байхыг зөвлөж байна. Эхлээд дасгалын гүйцэтгэлийн техникээ сайн сурчих, тун удахгүй хүндийг өргөдөг болно. 

2. Буруу гүйцэтгэл

Хэрвээ дасгалыг буруу гүйцэтгээд байвал нэгд булчинд хэт ачаалал ирэх, хоёрт буруу булчин дасгалын үед ажиллах, гуравт бэртэл гэмтэл авах гээд олон асуудалтэй тулгарна. Уг нь дасгалын гүйцэтгэлийг багш, дасгалжуулагч нартай сайтар зөвлөн, тэдний заасны дагуу суралцахад тийм их цаг ордоггүй. Гүйцэтгэл зөв хийж байхад бага жингээр өргөсөн ч дасгал булчинд сайн орж гайхалтай үр дүнг үзүүлдэг. Ийм болохоор дасгалаа хэрхэн гүйцэтгэж байгаагаа багш нартайгаа зөвлөлдөж байгаарай.

3. Буруу хооллолт

Та маш их дасгал хөдөлгөөн хийдэг ч бай, буруу хооллоод л байх юм бол булчингийн массаа нэмэгдүүлж, өөхөө шатааж чадахгүй л боловуу. Нүүрс усны хэрэглээг багасгаж, бага порцоор олон удаа хооллох нь бидний биед сайнаар нөлөөлнө. Зөв хооллолтоос бидний биеийн 50% бөгөөд үндсэндээ биеээ галибаржуулж чадах уу үгүй юү гэдэг нь хооллолтоос хамаардаг гээд хэлчихэд буруудахгүй.

4. Дасгалын оролт, давталт

Дасгалын гүйцэтгэлийн нэгэн адил давталт бас чухал. Дасгалын гүйцэтгэх үедээ өргөж буй хүндрүүлэгчийг аль болох удаан буулгаж өргөх мөн дасгал гүйцэтгэж байхдаа амьсгалаа авч гаргаж байх хэрэгтэй. Ингэснээр бид булчингийн хүчийг нэмэгдүүлдэг. 

5. Амралтгүй хичээллэх

Эхлэн хичээллэгсэдийн хувьд бэлтгэл хамгийн ихдээ 100 минут байхад хангалттай гэж үздэг. Харин амралт их чухал, амрах үед бие организм нөхөөн сэргээгдэж, булчин дараагийн бэлтгэлийн ачааллыг даах сэргэлтээ авдаг. Бэлтгэлийн ачаалал, өөрт тавьсан зорилгоос хамааран долоо хоногинй бэлтгэлийн төлөвлөгөөндөө дор хаяж 2-3 өдрийн амралтыг нөхөн сэргэлтэнд зориулан төлөвлөх хэрэгтэй.

6. Бие халаалт хийдэггүй

Хийх гэж буй дасгалын ачаалалд зориулан бие халаалтыг дор хаяж 10 минутын турш, сайтар хийх хэрэгтэй. Бие халаалтгүйгээр хүнд жингээр дасгал хийж эхэлвэл булчингийн ширхэгүүд тасарч гэмтэх аюултай.

7. Шингэний хэрэглээ

Ус организмаас илүүдэл хорт бодисыг хөөж, шим тэжээлийг биед түгээдэг. Бэлтгэлийн үед усыг заавал хэрэглэж байх ёстой бөгөөд энэ нь бодисын солилцоог түргэсгэж улмаар өөхийг шатаадаг. Ус бол амьдралыг тэтгэгч эрдэнэ, эрүүл хүн өдөрт дунджаар 2,5-3 литр ус ууж байх шаардлагатай.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.