Гэмт хэргийн гаралтын 29 хувь нь шөнийн цагаар үйлдэгддэг гэв
Өнгөрсөн баасан гарагийн орой Цагдаагийн алба хаагчдын албан үүрэг гүйцэтгэж байгаа болон ажлын онцлог, Улаанбаатар цагдаагийн хүрээний машинт эргүүлийн автомашины 25 хувийн шатахууны нэмэгдэл шатахуун, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын дүрэмт хувцасны хангалт, дүрэмт хувцасны дэлгүүрийн үйлчилгээ, хоногийн нөхцөл байдлын талаар болон ЦЕГ-аас хэрэгжүүлж буй тусгай хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийн хангалтыг газар дээр нь танилцуулж, шөнийн сурвалжлага хийв.
 
Уг арга хэмжээний хүрээнд нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж байгаа машинт эргүүлийн автомашин болон эрүүлжүүлэх байрны тохижилт, өөрчлөлт, ачаалал, замын цагдаагийн хяналтын постын ачаалал, алба хаагчдын үүрэг хариуцлага зэрэг олон асуудлыг хөндөж байсан юм.  2018 оны есөн сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд 20.525  гэмт хэрэг бүртгэгдсэнээс 38.8 хувийг хулгайлах, 22.3 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 16.9 хувийг залиллах, 5.7 хувийг дээрэмдэх, 0.4 хувийг гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэмт хэрэг тус тус эзэлж байна. Гарсан гэмт хэргийн 29 хувь нь 22.00-06.00 цагт буюу шөнийн цагаар үйлдэгдсэн байна.

Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн: “Улсын хэмжээнд эхний 9 сарын байдлаар  145.475 гомдол мэдээлэл бүртгэгдсэний 79.910 буюу 54.9 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна.  Нийслэлийн цагдаагийн газраас Улаанбаатар хотын гудамж, талбай, олон нийтийн газар согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Эмзэг цэг” эрүүл хяналтын шалгалтын арга хэмжээг нэг жилийн хугацаатай зохион байгуулан ажиллаж байгаа юм байна. Энэ ажлын хүрээнд 3144 зөрчил илрүүлэн, 249 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна. 2018 оны эхний 9 сарын байдлаар нийт 28 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлж, шийдвэрлүүлэн ажиллаад байна” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.