Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 09.00 цагаас эхэлнэ
Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, зохицуулах зорилгоор төр захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах захирамжийг Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд гаргасан билээ.

Тодруулбал, энэ оны аравдугаар сарын 15-наас буюу маргаашнаас эхэлж ирэх оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цаг 09.00 цаг байхаар тогтоожээ.

Захирамжийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг /хороо/-ийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газрууд, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд дагаж мөрдөх юм байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Akademi 2018-10-15 02:00:00
    Avtomashinii ontsgoi tatvaraa l nem uur zam ugui udurt 200-250 mashin shine dugaar avch hudulguund oroltsoj bna nasjiltaar avto avaaraar udurt 10 -daj bna
    103.9.90.131
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-10-14 06:41:51
    Цагийн хуваарь өөрчлөөд сайжрахгүй. Нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж, машины тоог багасгах
    202.21.106.158
    Мэдэгдсэн Хариулах