Б.Саруул: Гепатит С вирусын тархалт, эмэгтэйчүүдийн өвчлөл 1.8 дахин өндөр байна
Гепатит С вирус өвчний тархалт ямар байгаа болон уг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн амбулаторийн тасгийн эрхлэгч Анагаах ухааны доктор Б.Саруултай ярилцлаа.

-Өдрийн мэнд хүргэе. Гепатит С вирус гэж яг юу вэ. Дэлхий дахинд болон Монгол Улсын хэмжээнд өвчний тархалт ямар түвшинд байна вэ?

Энэ өвчнийг элэгний архаг өвчлөл, эмгэг, хатуурал гэж ойлгож болно. Гепатит С вирусын хавдрын түвшин жилээс жилд нэмэгдэж, вируст гепатиттэй тэмцэх, сэр­гийлэх, архаг гепатит болон вирус тээгчдийг эмчлэх асуудал нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон. Дэлхий дахинд 185 сая гаруй хүн архаг С вирусын халд­вартай ба дэлхийн хүн амын 2-3 хувь нь халд­вартай байдаг нь тогтоогдоод байна. Жил бүр дөрвөн сая орчим хүн халдварыг шинээр авч, 350.000 орчим хүн уг вирустэй холбоотой элэгний эмгэгийн улмаас нас барж байна.

Монгол Улсад архаг С вирусын халд­варыг яг одоогоор нарийн тодорхой тог­тоогоогүй боловч олон эрдэмтэн, судлаачид янз бүрийн зорилгоор өөр өөрийн судалгааг хийсэн байдаг. Жишээлбэл, хамгийн сүүлд 2013 онд Д.Бэхболд нарын хийсэн “Нэг агшны ийлдэс судлалын шинжилгээ” бүхий судалгаа нь халдвар тээгчдийн тоог тооцоолох оролдлого хийсэн байна.

Уг судалгаагаар 20-с дээш насны тодор­хой бүлэг дэх судалгааны хүн амын дундах тархалтын түвшинг 70 хувь нь архаг вирус тээгч гэсэн таамаглалд тулгуурлан 98000 хүн архаг вирусын халдвартай гэсэн тооцоо гарсан байгаа.

-Энэ гепатит С вирус буюу элэгний архаг өвчлөл нь голдуу хэдэн насны хүмүүст хэрхэн халдварлаж байна вэ. Өвчин туссан үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Манай улсад 20-с дээш насны хүмүүст энэ гепатит С вирусын халдвар халдварлах нь элбэг байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн өвчлөл 1.8 дахин өндөр байна. Энэхүү С вирус өвчтэй хүнээс эрүүл хүнд дамжин халдварлагдаж элэгний үрэвсэл үүсгэх ба дамжих хэд хэдэн зам байдаг.

Үүнд:
1. Цус цусан бүтээгдэхүүн сэлбүүлсэн, мэс ажилбар бусад процедур хийлгэсэн хүмүүс эрсдэлт хүн амын бүлэг болох юм. Одоо цагт бол донор цус болон цуснаас бэлтгэсэн бүтээгдэхүүнийг маш сайн шинжилж халдвартай хүнээс бэлтгэсэн байж болзошгүй тул нарийвчлан авдаг болсон.

2. Мансууруулах бодис судсаар тарьж хэрэглэгчид өндөр эрсдэл бүлэгт ордог. Тэд нэг зүүгээр олон хүн дамжуулан хатгахдаг нь халдвар тараах өндөр эрсдэлтэй бөгөөд энэ нь хар тамхичдын дунд элбэг байдаг. Мансууруулах бодис судсаар тарьж хэрэг­лэгчдийн дунд гепатит С вирусын халд­варын тархалт дунджаар 67 хувь байна гэсэн судалгаа бий.

3. Эмч эмнэлгийн ажилчдын ялангуяа мэс заслын шүдний зэрэг гараар өвчтөний цустай харьцдаг эмч эмнэлгийн ажилчдад халдварын хувь их байдаг.

4.Гэр бүл доторх үнэнч харьцаанд вирусийн идэвхжил бага тохиолдолд халд­варлагдах нь тун ховор харин бэлгийн замбараагүй амьдралтай биеэ үнэлэгчид болон гомо сексчид нарын дунд халдвар өндөр хувьтай байдаг. Хэрэв ХДХВ-ийн халдвар хавсраагүй бол гепатит С вирусын бэлгийн замаар дамжин халдварлах магад­лал маш бага. Халдвар тээгчтэй амьд­ралын­хаа туршид хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон хүмүүсийн 1-4 хувь халд­вар авдаг хэмээн тогтоожээ.

5. Гепатит С-ийн халдвартай ээжээс төрсөн хүүхдүүд нь бас нэг эрсдэл бүлэг болох ба халдварлах эрсдэл нь 4-8 хувь байна. Харин эх ганц С вирүсийн халдвартай бус ДОХ-ын хавсарсан халдвартай бол халдварлах эрсдэл нь 17-25 хувь болж нэмэгдэнэ.

6.Бусад зам: Найдвартай бус гоо сайхны ажилбар ариутгаагүй зүү тариураар ямар нэг арьс нэвтэлсэн ажилбар хийгдсэн тохиолдолд халдвар авч болно. Шивээс, биеэ цоолж чимэг зүүдэг хүмүүс нь өндөр эрсдэлтэй байх ба шивээстэй хүмүүсийн дундах халдварын тархалтыг шивээс хийлгэж байгаагүй хүмүүстэй харьцуулахад эрсдэл нь 2.24 дахин өндөр байна.

ХӨСҮТ-ийн Амбулаторийн хэмжээнд сүүлийн 5 жилийн дунджаар жилдээ 39000-42000 хүн үзүүлдэг ба 40 хувь орчим нь архаг С вирусын халдвартай гэж бүртгэгдсэн байна.

Хурц хэлбэрийн гепатит С вирусын үед огт өвдөж байгаагүй эрүүл хүн халдвар аваад хамгийн түрүүнд илрэх шинж тэмдэг нь хоолны дуршил буурах, арьс салст шарлах, шээс өтгөрөх, халуурах, бөөлжих, огих, хэвлийгээр өвдөх зэрэг шинжээр илэрдэг. Харин Архаг гепатик вирусын үед онцлох шинж тэмдэг илрэх нь ховор архаг өвчлөлийн үед бол өвчтөн бага зэрэг ядардаг гэж яридаг. Архаг үрэвсэл нь нь шинж тэмдэггүй удаан хугацаанд үргэлжилдэг ба архаг С вирусын халдвартай хүмүүсийн 80 хувь орчимд нь ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол бий.

-Гепатит С вирус гэдэг энэхүү өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Халдвар авсан эсэхийг хэрхэн мэдэх ямар шинжил­гээнд хамрагдаж өвчилсэн гэдгийг мэдэх боломжтой вэ?

-Гепатит өвчнөөс маш энгийн аргуудаар урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Хамгийн энгийн арга нь гараа тогтмол угааж хэвших бөгөөд ингэснээр гепатитын халдвараар өвчлөх эрсдэл 40-60 хувь буур­даг байна. Энэ вирус нь эмэгтэйчүүдэд ихээр илрээд байгаа нь сүүлийн жилүүдэд мэс ажилбар ихээр хийлгэх янз бүрийн зөвшөөрөлгүй газар шивээс хийлгэх, үр хөндөлт хийлгэсэнтэй холбогдуулан 20-оос дээш насны эмэгтэйчүүдэд маань ихээр тохиолдох нь элбэг байна. Энэ өвчинтэй тэнцэх ДЭМБ болон манай ХӨСҮТ-аас гепатит С вирусын эсрэг нилээд цогц арга хэмжээг авдаг. 2010 оноос 2015 он хүртэл хэрэгжиж байгаа вирусын гепатит эсрэг тэнцэх стратеги төлөвлөгөө гэж байгаа.

Энэхүү төлөвлөгөөнийхөө дагуу цаг тухайн бүрд ажил хийгдээд явж байна. Үүнтэй холбогдуулан мөн гепатит С вирус гадна гепатит А вирусны эзлэх хувь вакцинтай холбогдуулсан 60 гаруй хувь буурсан үзүүлэлттэй байгаа. Вирус В-ийн эсрэг вакцинийг төрсөн хүүхэд бүрт хийгдэж байна. Гепатит өвчнийг илрүүлэх хамгийн анхны үзлэг шинжилгээ бол цусны шинжилгээ юм. Анхан шатны бүх эмнэлэгт үзүүлж шинжлүүлэх боломжтой.

-Ярилцсанд баярлалаа Танд ажлын өндөр амжилт хүсье.
Нийслэл таймс
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2019-03-16 14:03:02
    сайхан шаах юмаа.Та нарын вируст гипатит судлана ч гэж юу байхав .Судалсан ч гэж юу байхав.Монголчууд хэдийнээс эхэлж С гипатитаар халдварлах өвчлөх болсон тала...
    202.9.45.36
    Мэдэгдсэн Хариулах