Манай улсад 9400 гаруй хараагүй иргэн амьдарч байна
“Дэлхийн цагаан таягтны өдөр" буюу хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна.
Цагаан таягтнуудын олон улсын өдрийг "Хараагүй хүмүүсийн олон улсын холбоо"-ны санаачлагаар анх 1979 онд тэмдэглэжээ.

Энэ өдөр хараагүй иргэд өөрийн үзэл бодол дуу хоолойгоо төр засаг, олон нийтэд хүргэн, тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэж, шийдвэрлэх арга замуудыг хайсаар ирсэн байна. Хараагүй иргэдийн бэлгэдэл болсон цагаан таягны түүх 1921 оноос эхлэлтэй. Британийн Бристоль хотод мэргэжлийн гэрэл зурагчин Жеймс Биггс золгүй тохиолдлоор сохорчээ.

Тэрээр амьдралаа шинээр эхэлсэн ба түүний хар таягийг хүмүүс, жолооч нар анзаарахгүй байсан учраас таягаа цагаанаар будуулсан байна.

Таяг хүн бүрийн анхаарлыг татаж чадсан төдийгүй түүнийг удалгүй дэлхийн бусад орнуудын хараагүй хүмүүс авч хэрэглэх болсон аж.

Манай улсын хувьд 9400 гаруй хараагүй иргэн байна гэсэн судалгааг гаргажээ. Нийт хараагүй иргэдийн 2000 орчим нь Улаанбаатар хотод амьдардаг.

Үүнээс хөдөлмөрийн насны нийт хараагүй иргэдийн дөнгөж 2 хувь нь Улаанбаатар хотноо тогтвортойгоор хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд 98 хувь нь таарч тохирох ажлын байр байхгүйн улмаас ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, халамжий тэтгэврээс өөр орлогын эх үүсвэргүй, амьдралын нэн ядуу түвшинд амьдарч байна.

О.Сайхан
Оллоо.mn 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Адъяа 2019-12-18 07:38:08
    9400 биш шдээ 101,730 иргэн байгаа
    103.229.123.20
    Мэдэгдсэн Хариулах