Владимир Семеновын нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Угра кап” тэмцээн ОХУ-ын Нефтеюганск хотод өчигдөр эхэлсэн. 15 дахь удаагийн уламжлалт тэмцээний 57 кг-ын жинд ОУХМ Занданбудын Занабазар хүрэл медаль хүртжээ.
Тэрбээр Нефтеюганскийн дэвжээнд эхний өдөр 1/8 шигшээд залуучуудын дэлхийн болон Европын аварга Азербайжаны Афган Хашиловыг 3:2-оор, шөвгийн наймд Хойд Осетийн Александр Хадерцевийг 3:1-ээр ялсан ч хагас шигшээд 2010 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Кабардино-Балкарын Расуль Машезовт цэвэр ялагдсан билээ. Тэгвэл өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдаанд Казахстаны Абдуалиевийг оноогоор цэвэр (10:0) ялснаар шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм.
74 кг-д түүний төрсөн дүү, ОУХМ З.Сумъяабазар 1/8 шигшээд Хойд Осетийн Артур Биченовт 3:4-өөр ялагдсанаар тэмцээнээ өндөрлөжээ.
Нэвтрэх