Хүүхдийн мөнгө авах хүсэлт 80 хувьдаа хүрэхгүй байна гэв
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа нарын боловсруулсан "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгыг сонсч, бүлгийн гишүүд санал, бодлоо хуваалцжээ.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Хүүхдийн мөнгийг хүссэн хүүхэд бүрт олгох тогтоолын төсөл дээр нэлээд тогтож ярилцлаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 900 гаруй мянган хүүхэд хүүхдийн мөнгө авч байна.

Энэ тоо нь нийт хүүхдийн 80 хувьд хүрэхгүй байгааг ХНХ-ын сайд С.Чинзориг хэлсэн. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгөнөөс 20 орчим хувийн чөлөөт мөнгөн үлдэгдэл байгаа.

ОУВС-тай тохиролцохдоо нийт хүүхдийн 80 хувьд олгохоор болсон. Батлагдсан төсвийн хувьд хүүхдийн мөнгө авахыг хүссэн хүүхэд бүрт олгох боломжтой гэсэн саналыг хэлсэн. Иймээс бүлгийн гишүүд санал, бодлоо хэлэлцээд уг тогтоолын төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүлэн нухацтай хэлэлцэж, Сангийн сайд бусад хүмүүсийн байр суурийг сонсоод эцэслэн шийднэ. Хүүхдийн мөнгөний талаар санал, гомдол харьцангуй бага ирж байгаа нь хамрагдах ёстой хүүхдүүдийг хамруулсан гэж харж болохоор байна.

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох шийдвэр гарвал ойролцоогоор 27 тэрбум төгрөгийн эх үүсвэр байгаа. Нийт хүүхдэд мөнгө олгох эх үүсвэр бол бий. Гэхдээ өнөөдөр 80 хувьдаа хүрч хүүхдийн мөнгөө авахгүй байгаа. Манай улс ОУВС-тай гурван жилийн өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрт хамрагдаад явж байна. Иймээс тэдний өмнө хүлээсэн үүрэг, тохиролцоондоо байх ёстой гэж цөөнгүй гишүүн илэрхийлж байна. Хөтөлбөрт нийт хүүхдийн 80 хувьд мөнгө олгохоор тохиролцсон” гэв.
 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-10-20 09:51:04
    huuhduudee yalgavarlaad baina.Undsen huulia zercheed baina sudalgaa geed soliorood bai
    59.153.114.98
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-10-18 07:55:08
    хүүхдийн мөнгөө алагчлалгүй өгөөч ээ.хагас өнчин хүүхдүүдэд судалгаанд нь хамрагдчихаад байхад өгөгдөхгүй л байгаа шүү дээ.
    124.158.88.8
    Мэдэгдсэн Хариулах
  • НҮҮР НЬ УЛАЙХГҮЙ ХУДЛАА ЯРИХ ЮМ АА САНАЛ 2018-10-16 10:25:52
    ХЭЗЭЭ ХҮҮХЭДТЭЙ ГЭР БҮЛЭЭС САНАЛ ХҮСЭЛТ АВСАН ЮМ БЭ ХУДЛАА ХЭЛХЭЭ БОЛИОЧ ЭЭ ХҮҮХЭДҮҮДИЙГ АЛАГЧИЛЖ БАЙГААД Л ЗОГСООГОО БИЗДЭЭ ОДОО БОЛХООР ШАЛ ХУДЛАА ЯРЬДАГ ГЭНЭ...
    202.9.43.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-10-15 12:24:10
    Xuseltee tabix ni zuitei.
    59.153.114.210
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-15 12:22:29
    Хаянхярваа гуай худлаа ярихаа болиорой. Хэзээ хэнээс санал хүсэлтийг нь авчихаад ингэж яриад байгаа юм бэ, Хотод мэдээлэлд ойрхон бид сонссогүй байна.
    202.9.43.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Нэрэн 2018-10-15 11:49:35
    Хүсэлт гаргах тухай ард түмэнд мэдэгдээгүй шүү!!!!!
    64.119.16.203
    Мэдэгдсэн Хариулах
  • Сар 2018-10-15 11:06:34
    Иргэний бүртгэлд чинь хэдэн хүүхдээ бүртгүүлсэн байлгүй дээ яагаад ийи хүмүүс их хуралд сууж бнаа ноьш гээ
    182.160.37.22
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-10-15 09:01:33
    Gadaad bgaa huuhduuded ogohgui bgaa sh dee.materialiig ni ch gesen huleej avahgui bgaa.huuhduudiig yalgavarlan gaduurhaj bn.munguteidee gadaadad bgaa bish ee
    178.209.133.14
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-15 09:01:00
    Хүүхдийн мөнгө хэрэггүй 20 орчим хувь байдаг байх аа, Хүсэлтээр олгоно гэдэг чинь маш зөв шүү
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-10-15 08:49:05
    Хүсэлт гаргаж авах нь зөв шүү дээ
    59.153.114.210
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРГЭН 2018-10-15 08:04:51
    ХҮСЭЛТ ГАРГААД БАЙХАД ЯАГААД БЯЦХАН ҮРСИЙГ АЛАГЧЛАН ҮЗЭЖ ЗАРИМД НЬ ОЛГООД ЗАРИМЫГ НЬ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ БАЙНА ВЭ.ҮНДСЭН ХУУЛЬДАА БИД АРЬС ӨНГӨ, ХӨРӨНГӨ ЧИНЭЭ....
    202.179.4.242
    Мэдэгдсэн Хариулах
  • Bilgee 2018-10-15 08:00:30
    UU yu gene ve? horoon deeree ochood burtguuleh gesen burtgehgui geed baisan odoo tegsen 80% daa hurehgui bna ch geh shig. HUTSANA daa6
    103.9.90.131
    Мэдэгдсэн Хариулах