Улс хоорондын тогтмол зорчигч тээврийн чиглэл шинээр нэмэгдлээ

Монгол Улсын автотээврийн төлөөлөгчид болон ӨМӨЗО-ны Зам, харилцаа, тээврийн танхимын төлөөлөгчдийн 32 дахь удаагийн ээлжит уулзалтаар “МУ-ын Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт-БНХАУ-ын Ганц мод боомт” чиглэлд Улс хоорондын тогтмол зорчигчийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр тогтсон. Үүний дагуу тээвэрлэлтийг энэ сарын 11-ний өдрөөс эхлүүлээд байна.

Улс хоорондын тогтмол зорчигчийн тээврийн үйлчилгээг эхлүүлснээр иргэдэд стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тогтмол цагийн хуваарийн дагуу ая тухтай үйлчилгээг хүргэх нөхцөлийг бүрдүүлээд байгаа талаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас онцлов. Тээвэрлэлтийг Монголын талаас “Их говийн Эрдэнэс” ХХК, БНХАУ-ын талаас “Ба Юүн” ХХК-ууд өдөр бүр 08:00, 10:00, 14:00, 16:00 цагуудаас тогтмол гүйцэтгэж байгаа аж.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.