Манай тамирчид морьт харвааны ДАШТ-д түрүүлэв
БНСУ-ын Сугчу хотноо энэ сарын 04-08-ны өдрүүдэд морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Англи, АНУ, ОХУ, БНСУ, ХЯТАД, КАЗАКСТАН, ГЕРМАН зэрэг олон орны тамирчид ирж авхаалж, самбаагаа сорьжээ.

Харин Монгол Улсыг төлөөлж "ХанМонгол" морьтны холбооны тэргүүн Ш.Цогтхүүгээр ахлуулсан Э.Эрдэнэ, П. Пүрэв-Очир, О.Түмэнбаяр гэсэн тамирчид оролцсон юм.



Тэмцээний үеэр БНСУ-д хар салхи  дэгдэж, салхитай, тэмцээний зам хальтиргаатай зэрэг хүнд нөхцөлд болж өнгөрсөн. Гэсэн ч манай тамирчид амжилттай оролцож, 1 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль мөн Grand Prix аваргын Цомын эзнээр тодорсон юм.

Багийн тамирчин Э.Эрдэнэ ганцаарчилсан төрөлд 1 алт, 1 мөнгө, багийн төрөлд 1 мөнгөн медалийг авснаас гадна Grand Prix аваргын цомыг багтаа авчирсан юм.

П.Пүрэв-Очир ганцаарчилсан төрөлд хүрэл медаль, багийн төрөлд мөн хүрэл медалийг хүртсэн бол О.Түмэнбаяр багийн төрлөөр мөнгөн медалийг тус тус хүртсэн байна.

Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-02-03 12:03:38
    Морин дэл дээр давхина гэдэг монгол хүний цусанд байдаг бололтой. Бахархлаа. Баяр хүргэе
    64.119.20.209
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-16 09:24:24
    морин дээрээс харвана гэдэг монгол хүний цусанд байдаг байх аа
    66.181.160.72
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-16 04:12:35
    тиймээ мортон ард түмэн тэгэх л хэрэгтэй. баяр хүргэе
    66.181.181.152
    Мэдэгдсэн Хариулах