БНСУ-руу гурван сарын хугацаатай явсан багш зуурдаар амиа алджээ
Чамлахааргүй боломжийн цалин авдаг байсан бол харийн газар боолын ажил хэн хийхийг хүсэх билээ. Сүүлийн жилүүдэд амь амьдралаа дээшлүүлэх гэж багш нар болон эмч нар БНСУ-ыг их зорьдог болсон. Зарим нь “Энд 20 жил зовж байхаар тэнд 2 жил зовж мөнгө олъё” гэж гэр бүлээрээ гардаг нь үнэн.

Тэгвэл тус улсын гурван сарын хугацаатай явсан залуу багш амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 10-нд Э.Хишигбаяр хүний нутагт зуурдаар амиа алджээ.

Энэ талаар Нийслэлийн 51 дүгээр сургуулийн хамт олон эмгэнэл илэрхийлж, хандив тусламж гуйжээ.
 
Сургуулийн захиргаа нь “Сайн байцгаана уу? Мэргэжил нэгт багш нар минь. Дэндүү харамсалтай явдал тохиолдлоо. Монголын нэгэн сайхан залуу багш Эрдэнэсүрэнгийн Хишигбаяр нь Солонгос улсад 3 сарын гэрээгээр ажил хийж амьдрал ахуйгаа сайжруулах гэж яваад 2018 оны 10 сарын 10-ны өдөр хүний нутагт алтан амиа зуурдаар алдлаа.

Монголд багшийн цалин хангалттай байсан бол багш бид хүний нутагт очиж, боолын хөдөлмөр эрхэлж алтан амиа алдаж, алаг үрээ өнчрүүлэхгүй байсан биз дээ.

Ах эгч хоёр нь талийгаачийн шарилыг нь авчрах гээд Солонгос улсруу явсан. Моорогны төлбөр, чандарлах, орчуулагч,хуульч, өмгөөөлөгч гээд ер нь маш их тусламж хэрэгтэй байгаа тул та бүхэн минь өнчирч үлдсэн таван настай хүүгийнх нь ирээдүйг бодон энэхүү сайн үйлсийн аянд нэгдэж тус болно уу. 

БГД-ийн 51 дүгээр сургуулийн бага ангийн багш нарын зүгээс энэхүү хандивын аяныг зохион байгуулж байгаа тул та бүхэн дэмжиж, идэвхтэй оролцоно уу. 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай . ХААН банкны данс 5147003429 Энхтөрийн Должинсүрэн” гэж бичжээ.


О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-10-16 13:45:56
    76 г тэнгэр таалахыг хүлээж суусаар монгол хүн үхэж дуусаад хэдэн хужаа л үлдэх нь дээ. одоохон зэвсэглэе хөдлөе
    122.201.21.252
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-16 12:59:56
    олигтой цалинтай байсан бол юу гэж гадагшаа явах вэ дээ.
    103.26.195.89
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-10-16 04:31:06
    Tur hugatsaagaar Mongolchuud tend daatgald hamragddaggui biz. Uul ny Solongost ajild orvol ajild avsan ezen ny genetiin osold hu zaaval daatgasan baikh estoi...
    150.129.140.189
    Мэдэгдсэн Хариулах
  • эх хүн 2018-10-16 04:17:35
    Үнэхээр харамсалтай, үр хүүхэд нь яана даа. эвий минь. Толгой дээр суусан балиар 76. Та нар үйлийн үрээ үхэн үхтэлээ эдлэнэ дээ.
    43.228.130.186
    Мэдэгдсэн Хариулах
  • no 2018-10-16 03:12:56
    Said BOLOVSROL_N SAID OGTSOR!!!
    202.179.31.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Нацаг  2018-10-16 02:34:10
    Харамсалтай үрийг нь өрөвдөж байна.
    66.181.160.66
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-10-16 02:26:53
    еренхий сайд боловсролын сайд шууд огцорох хэрэгтэй энэ бол холон байна гэж еренхийлегч ад узээд байгаа терийн албан хаагчдын байгаа байдал
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-16 01:56:51
    Яасан хэцүү юм бэ дээ цалин боломжийн байсан бол хэн тэгэж хүний нутагт явахав дээ Их хулрын 76 аас алтан амийг нэхэх хэрэгтэй Өөрсдөө дэлбэртлээ баяжиж байна ш...
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах