Монгол-Лаосын нөхөрсөг тоглолт өнөөдөр болно
Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өнөөдөр Лаос улсын багтай тоглоно. Энэхүү тоглолт нь FIFA DAYS-ийн хүрээнд хийж байгаа энэ сарын хоёр дахь тоглолт юм. Манай залуус эхний тоглолтоо энэ сарын 12-ны өдөр Сингапурын шигшээ багийн эсрэг хийсэн ч 2:0-ийн харьцаатайгаар харамсалтайгаар ялагдал хүлээсэн.



Өнөөдөр болох тоглолтын талаар ахлах дасгалжуулагч, Герман мэргэжилтэн Майкл Вайсс "Бидний хувьд маш чухал тоглолт. Залуус юу хийхээ мэдэж байгаа. Мэдээж эхний тоглолт хүнд болно гэдгийг бид мэдэж байсан. Хэд хэдэн шалтгааны улмаас залуус маань 100 хувь өөрсдийн тоглолтыг үзүүлж чадаагүй. Тиймдээ ч 2:0-ийн харьцаатай хожигдсон.

Харин энэ удаагийн тоглолтын хувьд цаг агаартаа дасах хугацаа бидэнд байлаа. Гэхдээ л залуус өөрт байгаа нөөц бололцоогоо бүрэн дайчлахгүй л бол Лаос шиг хурдтай, хүчтэй багийн эсрэг дахин ялагдал хүлээнэ гэдгээ мэдэж байгаа. Тиймээс тэд ээлжит тоглолтоос хожил авахын тулд шаргуу бэлтгэл хийж байна" гэв.

Лаосын шигшээ багийн дасгалжуулагч, Сингапур мэргэжилтэн Сундрам Мүүртигийн хувьд шигшээ багийг аваад удаагүй байгаа бөгөөд ердөө долоо хоног бэлтгэлд гарсан гэнэ. Тиймээс багийн гол уураг тархи нь багийн ахлагч, туршлагатай тоглогч Киовенпет Литидет болоод байгаа аж.

Монголын шигшээ багийн хувьд туршлагатай тоглогчид болох Н.Цэдэнбал, Ц.Мөнх-Эрдэнэ, Х.Цэнд-Аюуш, Б.Гарьдмагнай нар хоёр дахь удаагаа Лаосын шигшээтэй тоглох гэж байна. Таван жилийн өмнө "Челленж кап" тэмцээний хүрээнд хоёр баг 1:1-ийн харьцаатай тэнцэж байсан юм.

Тус тоглолт 19:30 цагаас эхлэх бөгөөд хөлбөмбөг сонирхогч та бүхэн https://www.facebook.com/TVLAO-HD-1987683044624584/ болон https://mycujoo.tv/video/lao-football-federation?id=25181 холбоосуудаар үзэх боломжтой.

Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.