Олимпийн хороо болон П.Орхон одоо болтол яагаад чимээгүй байна вэ
Тамирчны ялалт хямдхан олдоггүй гэдэг. Тив дэлхийд өөрийнхөө нэрийг төдийгүй улсынхаа нэрийг гаргаж, төрийн дуулалаа эгшигүүлж, далбаагаа мандуулах нь тамирчин хүний ганц хүсэл мөрөөдөл, гавьяа байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу.

Манай улс тив дэлхийд нэрээ дуурсгаж, гаргасан амжилтаа бадруулж гайхуулсан олон тамирчин бий.

Тэдний нэг бол яах аргагүй МУГТ, Дэлхийн аварга П.Орхон юм. Сүүлийн жилүүдэд одтой босоо байсан залуу тамирчны хувьд өнгөрсөн есдүгээр сарын 03-ны өдрөөс эхэлж таагүй мэдээлэл цацагдсаныг та бүхэн сайн мэднэ.
 
Тодруулбал, Монголчуудынхаа итгэл найдвар 2020 оны Олимпийн найдвар болсон мундаг тамирчнаас сэргээш илрэв. Үүнийг нь Азийн олимпийн зөвлөл баталж, олон нийтэд зарласан юм. Ингэснээр энэ жилийн ДАШТ-ний алтан медалийг нь хурааж авах шийдвэрийг гаргасан.
 
Тэгвэл энэ явдлаас хойш гавьяат тамирч П.Орхон болон Олимпийн хороо, дасгалжуулагч багш нар нь чимээгүй, таг чиг байсаар өнөөдөртэй золгов. Яагаад тэд дуугарахгүй байна. Ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. МЧБХ, МҮОХ энэ асуудлаар ямар ч байр суурь илэрхийлээгүй.
 
Монголчуудынхаа магнайг тэнийлгэж, сэтгэлийг нь баясгаж явсан цуутай тамирчин ингээд нэрээ шаварт хутгаж, шалбаагт унагах нь ямар л олигтой байх билээ. Өнөөг хүртэл энэ асуудлын хүрээнд хэн ч ямар нэгэн мэдээлэл өгөхгүй хэмээн хэн хэндээ амласан гэх дам яриа ч тархав.
 
Ганц П.Орхоноос биш Монгол Улсын нэр хүнд ч тив дэлхийд уналаа. Үүний цаана Монгол Улсын тамирчдын нэр хүндтэй холбоотой таагүй мэдээлэл тархаад байгаа юм.

Гавьяат тамирчны гаргасан бүх амжилтыг хүчингүйд тооцож, дараагийн тэмцээн наадамд оролцох эрхийг нь хассанаар бүх зүйл дуусчихгүй. Дэлхийд балласан улсынхаа нэрийг яаж сэргээх вэ. Дээрээс нь хориотой эм бэлдмэл хэрэглэж тэмцээн наадамд оролцож байсан тэрбээр үнэнээ өчиж, ард түмнээсээ албан ёсоор уучлалт яагаад гуйхгүй байгаа юм бэ. Багш дасгалжуулагч, чөлөөт бөхийн холбоо нь ч ялгаагүй.
 
П.Орхоны багш, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр “Энэ талаар би сайн мэдэхгүй. Түүнийг хорлосон нь тодорхой. Дасгалжуулагчийн ажлаа больж байгаа, ажлаа хүлээлгэж өгч байгаа” гэхээс өөр зүйл ярьж, амнаасаа хий гаргахыг хүссэнгүй.
 
Дэлхийн аварга П.Орхон болохоор өөрийгөө хэн нэгэнд “чадуулсан” гэж үзэж байгаа ч хориотой эм бэлдмэл санаатай болоод санамсаргүй хэрэглэсэн гэдгээ нотолж чадаагүй. “Одоогоор тодорхойгүй асуудлаар мэдээлэл өгөхгүй” гэсэн юм.
 
МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган “Дэлхийн бөхийн холбооноос П.Орхонд ямар арга хэмжээ авахыг нь хүлээж байна” гэв.
 
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга “Олон уралдаан тэмцээнд онцгой амжилт гаргасан охиныг хайрлах ёстой. Допингийн асуудал гэдэг бол хувь хүний нууцтай асуудал. Гадуур янз бүрийн мэдээлэл гарч байгаад үнэхээр харамсаж байна. Хүний өмнөөс ямар нэгэн мэдэгдэл хийхгүй эрхгүй” гэлээ.

Холбогдох албаны эх сурвалжууд нь “Би мэдэхгүй байна. Багш дасгалжуулагчид нь мэднэ. Хамаагүй зүйл ярьж болохгүй. Хүний нэр төр” гэж бие бие рүүгээ бухаж булзсаар байгаа юм. Ямар ч тохиолдлоор тамирчин хүн санаатай санамсаргүй байдлаар сэргээш хэрэглэсэн бол хатуухан хариуцлага хүлээлгэх ёстой.
 
Тамирчин хүн сэргээш хэрэглэхгүй байх нөхцлөө бүрэн хангах ёстой. Тиймээс үүргээ ухамсарлаагүй тамирчин гэж хэлэхэд нэг их буруудахгүй болов уу.
 
Уг нь бол ганц тамирчны асуудал биш улс орны нэр хүндийн асуудал баймаар юм даа. Тиймээс ард түмнээсээ албан ёсоор уучлалт гуйж, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөх нь хувь хүний ухамсар, ёсзүй бусуу.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN  2018-10-20 10:46:23
    ORHON DELHIIN AVARGIIN BOLON OLON URALDAAN TEMTCEENUUDED HANGALTTAI AMJILT GARGASAN HUN HORIOTOI EM BELDMEL HEREGLEH SHAARDLAGAGUILDEE UG N.GEHDEE ...
    106.69.42.156
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-17 13:33:39
    Орхон даварсан ухамсаргүй тэнэг амьтан улсаас шагнал өгдөг тэмцээнд л явдаг шуналтай хог шунлаасаа болж баларлаа хохь нь дээр нь өчнөөн мөнгө шагнал авж бж япон...
    202.179.25.146
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-17 10:37:27
    орхон допинг хэрэглэх ямарч шаардлагагүй,тэр энэ оны хавар болсон дэлхийн тэмцээнд 3 дараалан ялагдаж нэг л унжгар байсан юм
    182.160.37.53
    Мэдэгдсэн Хариулах
  • MGL 2018-10-17 05:03:40
    багш нь л хэрэглүүлсэн тодорхой байна тамирчин хүн ганцхан итгэж байгаа багшийнхаа үгэнд л орно. Бүтээсэн гавьяагаа үнс шиг хийсгэж үйлийн үргүй их нүгэл хийлээ...
    202.131.246.238
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-16 18:54:03
    дасгалжуулагчаар нь дамжуулж олимпийн ба чѳлѳѳт бѳхийн холбооныхон допинг хэрэглүүлсэн
    103.26.195.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2018-10-16 15:32:53
    Амжилт гаргахаараа хэн хүнгүй тийм ийм шагнал мѳнгѳ цол гээл байдаг. Улсаа гутаасан гэмт хэрэг хийчхээр таг дуугуй. Ичих булчирхайтай бай.
    202.126.89.12
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрка 2018-10-16 15:20:16
    Хэвлэлийн бага хурал хийнэ гэсэн мэдээлэл гарсан байсан яасан бэ. Энэ нь эв нэгдэлгүй байдлын тод илрэл шүү. Өнөөдөр монголын олон холбоод 2-3 хуваагдсан байна...
    64.119.16.159
    Мэдэгдсэн Хариулах
  • MomPb.com 2018-10-16 14:10:16
    www.MomPb.com сайт руу зочлоод үзээрэй *Хүссэн зараа оруулах *Цахим ажлын зар оруулах бол зочлоорой ТАНД ЭЭЖ ШИГ ТАНЬ САНАА ТАВИНА
    203.169.48.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Хэхэ 2018-10-16 03:56:07
    Та бүхэн зүгээр л Спортын анагаах ухааны төв хэрхэн Бадарууганы хувийн эмнэлэг болсныг сурвалжил!!! Түүнээс бүх юм эхлэнэ!!!
    66.181.177.63
    Мэдэгдсэн Хариулах
  • ммм 2018-10-16 03:47:34
    ер нь бол шударга бус хандлагын илрэл шүү дээ допинг чинь ямар ч хамаагүй аргаар л амжилтанд хүрэх гэсэн өчүүхэн хүслээс үүдэлтэй үндэсний бөх чөлөөт бөх аль нь...
    180.149.65.2
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-10-16 03:32:38
    Asuudald huleetstei, nuhatstai handaa.
    202.179.26.29
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-10-16 02:31:02
    дагвадорж сумьяабазар нарын бузар хэруулээс уудэлтэй одоо багш дасгалжуулагчид нь амиа бодоод хуруун чинээн охинд бурууг чихэхнээ сайхан чи ч гэсэн дут
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах