Б.Дэлгэрсайхан гишүүний хамаарал бүхий компаниуд хууль зөрчиж байгаа талаар мэдээлнэ

Өнөөдөр болох үйл явдлууд...

09:00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд "Эмийн хүртээмжийг сайжруулах нь" олон улсын хурал болно.

09:00 цагт: “Туушин” зочид буудалд  "Улаанбаатар хотын эрчим хүчний мастер төлөвлөгөө" судалгааны тайлангийн хурал болно.

09:00 цагт: “Blue Sky” зочид буудалд ХХААХҮЯ-наас "Дэлхийн хүнсний өдөр"-ийг тохиолдуулан “Хүнсний аюулгүй байдал: Хүнсний экспорт” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.

09:30 цагт: Тусгаар тогтнолын ордонд “Өнөөгийн Монголын нийгэм, улс төрийн хариуцлага, ёс зүйн зангилаа асуудлууд” эрдэм шинжилгээний хурал болно.

10:00 цагт: НҮБ-ын байранд “Ази тивийн далайд гарцгүй хөгжиж байгаа зарим орны эдийн засгийн бүтцийн өөрчлөлт ба экспортын төрөлжүүлэлтийг дэмжих нь” сэдэвт бүс нутгийн семинар болно.

11:00 цагт: Спортын төв ордонд “Спорт ба Хөгжил” улсын зөвлөгөөний зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

11:00 цагт: ГХЯ-нд “Монгол Улсын дотоод шилжилт хөдөлгөөний судалгаа”, “Хотод шилжин ирэгсдийн эмзэг байдлын судалгаа”-ны тайлангийн хурал болно.

11:00 цагт: Сүхбаатарын талбайд ХХААХҮЯ-наас "Дэлхийн хүнсний өдөр"-ийг тохиолдуулан хүнсний бүтээгдэхүүний амталгаат худалдаа зохион байгуулна.

11:30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд УИХ-ын гишүүн  Б.Дэлгэрсайханы хамаарал бүхий компаниуд хэрхэн хууль зөрчиж байгаа талаар иргэд мэдээлэл хийнэ.

13:00 цагт: МУИС-ийн Номын санд “Нотариатын нийгэмд гүйцэтгэх үүрэг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно.

13:00 цагт: Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд НИТХ, "Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоо"-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт: БОАЖЯ-нд агаарын бохирдлын асуудлаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

09:00 цагт: “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
11:00 цагт: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
14:00 цагт: “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.