Цалинг нь бууруулсанд ХӨСҮТ-ийн эмч нар бухимдалтай байна
Хамгийн ачаалал ихтэй байдаг улсын эмнэлгүүдийн нэг бол яах аргагүй Халдварт өвчин судлалын үндэсний төв юм.
Тус газрын эмч, удирдлагууд бухимдалтай байна. Яагаад гэвэл цалинг нь нэмнэ гэж амласан Засгийн газрын худлаа шийдвэр нь ажилтнуудыг хууран мэхэлж байна гэв.

Тухайлбал, энэ оны есдүгээр сарын 01-нээс эмч, эмнэлэгийн ажилтны цалинг 8-30 хувь нэмэхээр боллоо гэсэн боловч зарим эмнэлэгийн ажилчдын цалин нэмэгдэх биш харин 10-15 хувиар буурсан байна. Тодруулбал, ХӨСҮТ-ийн эмнэлэгийн ажилчдын цалинг нэмээгүй  харин ч 15 хувиар бууруулсанд хамт олон их бухимдаж байна.

Хаваржин намаржин цалингаа нэмүүлэх гэж тэмцсэний үр дүнд харин ч цалингаасаа хасуулж байгаад гомдолтой байна гэв.
 
Тиймээс тэд өнөөдөр салбарынхаа сайдад хандаж, мэдэгдэл хийхээр болжээ.


О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-10-29 09:27:55
    ХӨСҮТ-ийн дарга Нямхүү санхүүтээгээ нийлж ажилтнуудынхаа цалинг бууруулж, ажилчид нь босож тэмцээд Нямхүү буруугаа хүлээж гараа өргөсөн ш дээ.Одоо нөхөж өгч бай...
    66.181.165.29
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-17 03:41:34
    МАН дандаа л ингэж хуурч байдаг ш дээ. МОБИКОМ МАН хоёр яг адил
    202.21.96.18
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-10-16 06:11:55
    улсын эмнэлгийнхэний цалинг хасах байтугай егехгуй байсан ч болно ажил дээрээ нэг янз ажлаа тараад хувийн эмнэлэгтээ очихоор еер ааштай болдог шуудээ
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-16 05:47:28
    Эмч нар дэндүү их зантай хүмүүс шүү манай Ховд аймагт ядаж даралт үзэхгүй байгаа шүү өрхийн эмнэлгийн эмч нар хүний амаар өөрийнхөө толгойг огт ажиллуулдаггүй
    202.21.127.226
    Мэдэгдсэн Хариулах
  • өвгөн 2018-10-16 04:12:00
    Сэтгүүлч хэмээн биеэ тоосон Сайханаа гэгчээ ХӨСҮТ - ийн эмч , эмнэлгийн ажилтнуудын цалин буурсан бус асрагч , үйлчлэгч ... нарийн цалин буурсан юм уу.
    202.131.227.56
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-16 03:40:41
    Энэ цалин 30хувь нэмсэн гэж худлаа шуугиан тариад хөрсөн дээрээ 8 хувь шүү, шалгадаг газар байна уу.ХЭН ХУДЛАА ЯРЬЖ ДУНДААС Н ЗАВШААД БАЙНА .ШАЛГААРАЙ АМ ХААГАА...
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-16 03:21:01
    ШҮҮХИЙН ЦАЛИНГ БУУРУУЛАХАА АНДУУРААД БУУРУУЛСАН ЮМ БИШ ҮҮ? ЦОГЗОЛМАА ГЭЖ ЮУ ХИЙДЭГ ХҮН БНА ДАА.
    124.158.111.6
    Мэдэгдсэн Хариулах