“Бүс нутгийн Логистикийн төв”-ийг ашиглалтад хүлээн авлаа

Дорноговь аймгийн Замын-үүд суманд байгуулагдсан “Бүс нутгийн Логистикийн төв”-ийг ашиглалтад хүлээн авлаа. Олон Улсын стандартад нийцсэн энэхүү тээвэр логистикийн төвийн үйл ажиллагааг эхлүүлэх ёслолд УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд болон гүйцэтгэгчид болон бусад албаны хүмүүс оролцов.

Тус төвийг Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Зам тээврийн хөгжлийн яамны захиалгаар БНХАУ-ын Зам тээвэр, төмөр замын 21-р товчоо болон бусад туслан гүйцэтгэгчид хамтран барьж дуусган ийнхүү хүлээлгэн өгөв.

Логистикийн төв нь өргөн болон нарийн царигийн ачилт буулгалтын 11,6 км төмөр зам, логистикийн төв рүү орох гарах төмөр замтай огтлолцох хүнд даацын 19 у/м төмөр бетон гүүрэн байгууламж,1,6 км автозам, дэд бүтэц, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ бүхий нийт 128 га талбайг хамарсан цогц байгууламж юм. Мөн чингэлэг шилжүүлэн ачих 50 тонны даацтай хоёр өргөгч цамхаг ашиглалтад оруулсан нь хоногт 620 вагоныг шилжүүлэн ачиж, боловсруулах боломжтой болж байна.

Бүс нутгийн Логистикийн төв ашиглалтад орсноор манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн эргэлтийг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, царигийн ялгаатай төмөр замтай улсын хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, холимог тээврийн системийг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болох юм. Тодруулбал Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын хөгжил, арилжаа худалдааны эргэлт сайжрахад маш чухал хувь нэмэр үзүүлэх үндэс суурь болох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-10-16 06:45:13
    энэ мэдээг сайхан бичсэн байх эхний хоер егуулбэрт болон гэсэн уг хоер орсон бна найруулга бол авах юм алга мэдээ бичиж сурч байж еерсдийгее сэтгуулч гэж нэрлэ ...
    202.9.43.164
    Мэдэгдсэн Хариулах