Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоон гэмт хэргийн шинжтэй 8 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 7 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 9 хэрэг хүлээн авсан бөгөөд 350 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Одоогоор ажиллагаанд 336 хэрэг шалгагдаж байна гэж тус газраас мэдээлэв.
Х.Хулан