“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс мэдээлэл хийнэ

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: "NOVOTEL" зочид буудлын хурлын танхимд “Даяаршлын түрлэг дэх Монгол соёлын өвийн дархлаа” соёлын өвийн анхдугаар зөвлөгөөн болно.

09:00 цагт: МУБИС-ын нэгдүгээр байрны 200 тоотод ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн хэл засалч, профессор Светлана Юрьевна "Хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй" сэдэвт семинар зохион байгуулна.

09:00 цагт: Хэнтий аймгийн 42-р тойргийн иргэд сонгогчид УИХ-ын нөхөн сонгууль явуулж иргэдийн сонгох эрхийг бүдүүлгээр зөрчсөнийг эсэргүүцэж Үндсэн хуулийн цэцэд 3500 сонгогчийн гарын үсэг бүхий өргөдөл гаргасныг гардуулна.

10:00 цагт: НЗДТГ-ын А танхимд Цэрэг татлагын товчооны өргөтгөсөн хурал болно. Хурлаар II ээлжийн цэрэг татлага, Цэрэг татлагын бэлтгэл ажил, Цэргийн насны залуусын эрүүлжилтийн талаар мэдээлэл өгнө.

10:00 цагт: НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгыг засварлаж, худалдаанд гаргаж байсантай холбогдуулан мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн талбайд Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн тусалцааны төв Монголын Хуульчдын холбоо, Нотариатын танхим, Иргэний оролцоо төслийн хамтарсан нээлттэй өдөрлөг зохион байгуулна.

12:00 цагт: Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд газар чөлөөлөлт, явган хүний зам талбай чөлөөлж байгаа ажилтай холбогдуулан нийслэлийн Газрын албанаас мэдээлэл хийнэ.

12:00 цагт:  Оюутолгой компанид осол гарч олон ажилтан бэртэж гэмтсээр байтал нуун дарагдуулж буй талаар Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс Оюу толгойн төв оффисийн 1 давхарт хэвлэлийн хурал зарлалаа.

14:00 цагт: ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн хуралдааны танхимд Мал эмнэлэг, биотехнологийн чиглэлийн залуу судлаачдын шилдэг бүтээл шалгаруулах “НАРМАНДАХ САН”-гийн нэрэмжит эрдэм шинжилгээний тавдугаар бага хурал болно.

14:00 цагт: Хүүхдийн ордонд Нийслэлийн 152 хороо; 1480 хэсгийн ахлагч оролцсон "Шилдэг хороо" "Шилдэг хэсгийн ахлагчдын баг" шалгаруулах болзолт уралдааны дүнг танилцуулж, шилдгүүдийг тодруулна.

MN мэдээллийн төвд

11:30 цагт: Уран сайхны гимнастикийн Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг энэ сарын 25-26-нд Улаанбаатар хотод зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ.

12:00 цагт: “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс “Сентеррагоулд Монголиа” компанитай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт: Нийслэлийн Их тойрууд хүнсний түгээлтийн автомашиныг цагийн хязгаарлалттай явуулдаг болгох асуудлаар Монголын Хүнсчдийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.



 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-10-17 05:08:02
    Ийм галзуу шантажчин бүлэглэлийг хуулиар тас цохих ёстой юм! Даанч манай төр өөрөө сульдаатай, хульчгар учраас айдаг, гааруулдаг!!!
  • иргэн 2018-10-17 01:49:18
    дундговийнхон наранхууг сонгосноос хойш барааг нь хараагуй енеех нь хуралдаа суудаггуй тэглээ гээд уунээс болж ухсэн хун алга хэнтийн 42 р тойргийнхон юун суртэ...