БНСУ-д харласан иргэн баригдвал 10 жилээр эрхээ хасуулна
БНСУ-д хууль бусаар амьдарч байгаа гадаад иргэдийн тоо энэ оны наймдугаар сарын байдлаар 330 мянга гаруйд хүрчээ.

Хууль бусаар амьдарч байгаа гадаад иргэдийн дунд Монгол Улсын 15 мянган иргэн байна гэсэн мэдээлэл ч гарчээ. Тус улсад БНСУ, Тайланд, Казахстан, Вьетнам, Монгол Улсын иргэд олноороо байдаг учраас Хууль зүйн яамнаас хууль бус иргэдийг буцаах аяныг эхлүүлж, ажлын байранд хяналт шалгалт хийж хууль бусаар хил нэвтрэхгүй байхыг сануулсаар байна.

Тус улс энэ оны аравдугаар сарын 1-нээс ирэх оны гуравдугаар сарын 31 хуртэлх хугацаанд сайн дураар БНСУ-аас гарсан гадаадын иргэнийг тухайн улсад дахин зорчиход хөнгөлөлт үзүүлэхээр болжээ.

Харин энэ хооронд хууль бусаар ажиллаж байсан иргэд гэнэтийн шалгалтаар саатуулагдсан тохиолдолд 10 жилийн хугацаанд тус улсад зорчих эрхгүй болох юм байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-10-17 06:18:52
    Тус улсад БНСУ -ын ............ иргэд олноороо байдаг гэнэ үү? Нутагтаа байхгүй тэгээд хаана байх болж байнаа?
    202.131.225.197
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-10-17 04:38:38
    ИЙ хадны мангаа.
    66.181.176.128
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-17 03:47:51
    эх сурвалжаа зөв бичээч оллоо.мн ч гэх шиг
    64.119.18.225
    Мэдэгдсэн Хариулах