Сөрөг нийгмийг эерэг байлгахын тулд хандлагаа өөрчилье
Монголчууд сөрөг нийгэмд ажиллаж, амьдарч байгаа нь үнэн. Мэдээллийн эрин зуунд сөрөг мэдээллээр бөмбөгдүүлсээр байгаад үзэл санаа, үг хэлэх, үйлдэл нь ч сөрөг болсныг үгүйсгэхгүй юм.

Цаг нь цөвүүн, хүн нь зэвүүн болж гэдэг үнэн байх. Ёсзүйгүй, ёс суртахуунгүй байдалд бид живлээ. Энэ нийгэм бүхэлдээ хар бараан мэдээлэл, үзэн ядалт, өршөө хорсол дунд утаатайгаа, тоостойгоо, өмхийтэйгээ, түгжрэлтэйгээ гээд бүгд цогцолж байна.

Хаана муу муухай гэмт хэрэг, хууль бус үйлдэл гарна. Түүнийг шүүрч аваад шуурч бичдэг болж. Хамгийн сайн сайхан гэрэл гэгээтэй зүйл орчлон хорвоод үргэлжилж өрнөсөөр байна. Үүнийг олж харах, түгээх харах мэлмий нь хаагдсан байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, хүний сайн сайхан талыг олж харахаа больчихож, сайхан үйлийг нь магтахгүй саар зүйлийг нь шүүмжилсээр байна.

Нийгмийн ороо бусгаа байдал, нийтийн амь амьдрал хэцүү хатуу, тарчиг ядуу  байж болно. Гагцхүү хүн өөрөө л зөв, эерэг байх нь чухал. Таны зөв, аливаа зүйлд эерэг хандах хандлага дадал зуршлыг хэн ч булааж авахгүй. Харин ч таны эерэг хандлага, зөв дадлаас хүн суралцана, өөртөө тусгаж авна.

Ер нь эерэг, сөрөг  хандлага гэдэг бол хүний зан төлөв, зан чанарыг илэрхийлдэг гэх. Тэгэхээр бидэнд эерэг хандлага сэтгэлгээгээ хөгжүүлэх нь чухал. Гэвч монголчуудын эерэг хандлага төдийлөн сайн биш байна. Ялангуяа ёс суртахууны дорой байдал, сэтгэлийн тэнхээ хатгүй байдал, сэтгэцийн хүнд өөрчлөлт гээд бүгд хандлага буруугаас үүдсэн. Мөн нөгөөтэйгүүр хүлээцтэй, хүнлэг зан чанар гэж байхгүй болжээ.
 
Сэтгэлийн боловсрол, сэтгэлийн дархлаатай байя

Сөрөг мэдээлэл болон муу муухай үйлийг эерэг болгоход сэтгэлийн боловсрол чухал юм. Бидний өвөг дээдэс, эмээ өвөө сэтгэлийн боловсрол өндөртэй, тэсвэр хатуужилтай, ухаантай ард түмэн байсан. Үгээрээ, үйлдлээрээ сурган хүмүүжүүлж ирсэн. Гэвч энэ ухаан уламжлал хаачсан бэ.

Энэ уламжлалыг яаж сэргээх вэ гэхээр хүүхэд багачууд болон насанд хүргэгчдэд сэтгэлзүйн богино хэмжээний сургалтыг цогцоор далайцтайгаар хийх хэрэгтэй гэдгийг Боловсрол, сэтгэл судлалын акедамийн захирал Н.Оюундалай онцлов.

Тэрбээр “Өнөөдрийн нийгэмд хаашаа л харна, хөмсгөө зангидаж, хөмхийгөө зуусан ууртай хүмүүс олон харагдах болов. Аливаа зүйлд адгаж яардаг болж. Алдаа хийсэн нэгнээ уучлах нинжин сэтгэл алга, хүлээцгүй байна. Тиймээс сэтгэлийн боловсролтой байх нь чухал. Юмыг боддог тунгаадаг, бодож ярьдаг, бодож хариулдаг байх хэрэгтэй. Түүнээс нэг нэгэндээ болчимгүй муухай үгийг өдөр бүр, үйлдэл болгондоо хэлээд байх нь зохисгүй. Тиймээс уужуу ухааныг бий болгох хэрэгтэй.

Зөв зүйл хийж бүтээж яваа хүмүүсийг сөрөг мэдээллээр дарж байна. Мэдлэг чадвартай нэгэнд атаархаж муу муухай зүйл хийж, хэн ч биш болгох тохиолдол зөндөө бий. Атаач жөтөөч зан газар авчээ. Тиймээс энэ бүхнээс ангид байхын тулд та өөрөө сэтгэлийн боловсролтой, сэтгэлийн дархлаатай, эерэг хандлагатай байх хэрэгтэй. Нэг үг байдаг даа, өөр лүү нь шидсэн тоосго болгоноор өндөр гоё харш барьж чадахаар л байх ёстой.

Түүнээс гадна бусдад нөлөөлөх нөлөөлөл гэж нэг хүчтэй зүйл бий. Та эхлээд сайхан сэтгэлтэй, зөв бодолтой, зөв үйлтэй нэгэн болчих. Тэгвэл таны тэр сайн чанарыг тань хараад өөрийнхөө өө, дутагдлыг засаад явна. Бусдад сайн зүйлээрээ үлгэр дуурайлал болно гэдэг сайхан зүйл” гэв.

Иргэн Я.Хонхонцэцэг “Эерэг хандлагын талаар их зүйл боддог. Миний хийж чадах зүйл бол хүүхдүүдээ багаас нь зөв боловсрол, зан төлөвтэй хүн болгон өсгөх. Өөрөө үлгэрлэх. Наад зах нь идсэн чихрийнхээ цаасыг гудамжинд хаядаггүй, хогийн саванд хийлгэдэг болгох. Өөрт нь тусалсан хүнд “Баярлалаа” гэж хэлж сургах. Өрөөлд тусалдаг нэгэн болгох. Дутагдлын хажуугаар дуугай өнгөрч болохгүй буруу зөвийг нь хэлж чаддаг, зөв зүйлийг дэмжиж чаддаг зөв төлөвшилтэй иргэн болгоно гэж боддог. Аливаа зүйлд чин сэтгэлээсээ, эерэг, эелдэг байгаасай” хэмээв.

Өглөө болгон “Сайхан амарсан уу” хэмээн ажилтнуудаа кофетой угтдаг удирдлага танд баярлалаа

Эерэг удирдагч хэзээ ч бусдын  сул тал дээр гишгэлдэггүй, давуу тал дээр нь анхаарч зүлгэдэг гэж үг бий. Энд нэгэн хувийн байгууллагын эерэг хандлагын талаар онцолмоор байна. Канадаас аяга шаазан, таваг зэрэг гал тогооны эдлэл импортлож оруулж ирдэг томоохон сүлжээ дэлгүүр бий.

Нэг салбарынх нь захирлын эелдэг харилцаа хандлагатай байдал нь өнөөдөр олон хүнийг өөртөө татаж чаджээ. Тэрбээр өглөө болгон ажилчдаасаа түрүүлж оффис дээрээ ирчихээд кофе чанасан угтдаг.  Өглөө болгон “Сайхан амарсан уу” гэж инээж угтдаг орой болгон “Ая тухтай сайхан амраарай” хэмээн үдэж өгч өөрөө хамгийн сүүлд нь үлддэг тийм гайхалтай удирдагч.

Байгууллага ямар байх нь ажилтнууд ямар хандлагатай байх нь удирдлагаас шууд хамаардагийн жишээг эндээс харж болно.
 
Аав, хүү хоёрын аз жаргалтай агшин эерэг хандлага түгээв

Хуванцар сав түүж ар гэрээ тэжээдэг аав, хүү хоёрын ноцолдож буй зураг өнгөрсөн долоо хоног олон нийтийн сүлжээнд тархаж, хүн бүр тэднийг сонирхож эхэлсэн.

Хар бараан, хүчирхийллээр дүүрэн айдас түгшүүртэй энэ нийгэмд аав, хүү хоёрын нэгнээ гэх тэр их хайраар хайрлаж, аз жаргалыг мэдэрч суугаа нь хүн бүрийн хайрыг татаж, хэсэгхэн хугацааны дотор нийгэмд хайр, эерэг хандлагыг түгээв.

Залуу хүн гэхэд дэврүүн хүсэл мөрөөдөлтэй ч амьдралын боломж тааруугаас болж сургууль соёл ч дүүргээгүй аав Б.Анхболд амьдрал холбож, хөөрхөн хүү төрүүлж өгсөн ханиа хуримын ордонд даашинзтай зогсч байхыг л харахыг хүсдэг хэмээн гэгээн хүсэл мөрөөдлөө ярьсан нь уншигчдын сэтгэлийг хөндөж, хөглөж чадсан.

Улмаар Б.Анхболдын хүсэл мөрөөдлийг биелүүлж, тэднийг хуримын ордонд гэрлэлтийг нь батлуулахыг Баянгол дүүргийн Гэр бүл, Ёслолын ордноос тавьжээ. Их сайхан санагдсан. Энэ л үйлдлээс эерэг хандлага гэж юу байдгийг олж харж, онцолж бичмээр.

 
Замын хөдөлгөөнд соёлтой оролцож суръя

Монголчууд замын хөдөлгөөнд соёлтой оролцож чаддаггүй гэх судалгааг Японы нэгэн эрдэмтэн хийжээ. Хүн бүр машинтай болчихсон энэ үед замын ачаалал ямар байгаа вэ гэдгийг мэднэ. Автомашиныг хувийн хэрэглээ гэж үзэх ч заримдаа бол амьдралын тань алтан цаг, аз жаргалтай мөчөөс тань хумслаж стресс нэмж байгаа “эд” гэдгийг та ойлгодог уу.  Монголчууд олон зүйл дээр буруу хандлага гаргадгийн нэг сонгодог жишээ бол машин унах соёл, хандлага буруу байна.

Гэтэл Япончууд гэхэд хот дотроо машин унахыг онцгүй буруу зүйл гэж үздэг аж. Тэр дотроо том оврын жийп унахаасаа бүр ичиж зовдог байна. Ажилдаа машинаараа бус нийтийн тээврээр явахыг чухалчилдаг гэнэ.

Харин манайд эсрэгээрээ бандгар жийп унаад баян тарганаараа гайхуулах гээд явдаг нь үнэн. Машин унах соёл тал дээрээ япончууд шиг хандвал эерэг хандлага гэж харна. Нөгөөтэйгүүгээр замын хөдөлгөөнд соёлтой оролцож, эелдэг эерэг байя. Урдуураа машин оруулснаараа та хэн ч биш болохгүй, цаг ч хожихгүй. Тиймээс уур бухимдал, адгуу зан, стерссээ дарж сур.
 
Хүүхдүүдээ цахим тоглоомоос хамгаалсан сургуулийн захирлын эерэг хандлага

Эерэг хандлага нэгэн сургуулийн захирлаас эхэлснийг олзуурхаж байна. Орос гуравдугаар сургуулийн захирал нь хүүхдүүдээ цахим тоглоомонд оруулахгүй байх шинэлэг шилдэг аргыг олжээ. Тухайлбал, сургуулийнхаа эргэн тойронд 500 метрын талбайд интернет кафед сургуулийн сурагч оруулахгүй байхыг “үүрэгджээ”.  

Хэрвээ оруулсан бол тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах хүртэл арга хэмжээ авна шүү гэж цаад газруудтайгаа гэрээ хийжээ. Энэ бол эерэг хандлага. Ингэж хүүхдүүдээ цахим тоглоомоос хамгаалж байгаа үлгэр жишээ байдал.  
 
Бас нэгэн эерэг хандлагатай гэгээлэг мэдээг түгээе. ХУД-ийн 34-р дунд сургуулийн төгсөгчид хамтран тус сургуулиас тэтгэвэрт гарсан биологийн багш Г.Наранцэцэгт байшин барьж өгчээ. Төгсөгчид өөрсдөө барьсан. Өдөр нь ажлаа хийж, орой нь тарж ирээд барилгын ажилдаа ордог байж.

Жирэмсэн нь хоол цай хийж, хүүхдэдтэй нь дотор засал чимэглэл хийж, эрэгтэйчүүд нь өрлөг хийж 9 хоногийн дотор ангийн багшаа орох оронтой болгожээ. Ийнхүү эрдэм заасан ачит багшдаа боломжоороо туслаж байгаа нь яах аргагүй эерэг хандлага гэж харна.
 
Сайхан харагдаж байна, гэхдээ сайхан мэдрэгдэх ёстой

 
Гэр бүл судлаач Н.Амарсанаа “Монгол хүмүүс сайхан харагдаж чадаж байна. Харин сайхан мэдрэгдэх дутаж байна. Үнэт эдлэл, хувцас хунар, машин тэрэг зэрэг хүний гангарах ёстой бүхнээр Монгол хүмүүс өөрийгөө болон үр хүүхдээ, найз нөхдөө чимж чаддаг.

Гэтэл сайхан машин дотор суугаа эрхмээс муухай харилцаа хандлага илэрч байна. Сайхан хувцас, эдлэлтэй хүнээс бусдыг дээрэлхэсэн өнгө аяс ажиглагдаж байна. Энэ бол маш буруу.
 
Олон нийтийг эерэг хандлага руу чиглүүлэх, хөтлөх эхний алхам бол хүн та өөрөө эхлээд хэр их эерэг хандлагатай хүн бэ гэдгээ асууж, тодорхойлох юм. Юм бүхэнд ундуйцдаг, уурладаг сэтгэлгээтэй биш. Харин юм бүхнийг ойлгож ухаардаг цэвэр тунгалагаар боломжоор харах хэрэгтэй.

Үр хүүхдийн тухайд гэвэл хичээлээ хийхгүй бол гудамжны хүн шиг болно гэж сургахаас илүү хичээлээ сайн хийж амьдралын боломжгүй хүмүүст туслах хэрэгтэй гэсэн сэтгэлгээ суулгах нь чухал юм” гэлээ.

Нээрээ л сөрөг нийгмийг эерэг болгохын тул та өөрөө л өөрийгөө өөрчилөх нь чухал юм. Та сөрөг бодолтойгоор эерэг амьдрал туулж чадахгүй. Тиймээс эргэн тойронд байгаа юмс бүхэн эерэг хандъя. Өөрт тань муухай онцгүй ханддаг нэгэнд эерэг харъя, хандъя. Муу муухай зүйлийг сайхнаар харж хүлээж авч чаддаг болъё. Ингэж байж бүх зүйл сайхан болно. 



О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Балжинням 2020-11-30 03:14:23
    Сайхан нийтлэл байна
    172.69.45.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Галаа 2018-10-18 14:47:57
    Баярлалаа..Өнөөдрөөс эхэлж энэ нийгэмд эерэг хандлага түгээж инээмсэглэж явъя:....Сайхан шүү..
    66.181.160.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Нямаа 2018-10-18 06:35:25
    Маш сайхан нийтлэл бичжээ. Энэ Сайхан чинь дандаа болж бүтэхгүй юм бичдэг байсан хааяа ч гэсэн ингэж өөрөө эерэг бай...Нээрээ л санаа авч сэтгэлдээ тунгаамаар.....
    66.181.160.24
    Мэдэгдсэн Хариулах
  • З 2018-10-18 01:49:07
    Эерэг зөв хандлагатай байцгаая л даа.Хандлага маш чухал шүү
    66.181.187.173
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүн 2018-10-17 08:24:53
    хичнээн сэтгэл хүнд байсан ч өөдөөс ирж явсан хүн инээмсэглээд зөрөхөд ямар сайхан дулаахан мэдрэмж төрдөг гэж санана.
    202.179.24.166
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-10-17 08:07:27
    Ork baihaa l bolchih, ter ni busad humuusiig hundel gesen ug
    183.177.106.66
    Мэдэгдсэн Хариулах
  • лоохууз 2018-10-17 07:59:36
    байгаа байдлаа л хар л да ямар юмны эерэг нийгэм ч гэх шиг төсвийн хулгай нүүрлэсэн улсад
    66.181.161.19
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2018-10-17 08:18:59
      Харин тэгээд эерэг байвал болоо юм бишүү
      66.181.160.24
      Мэдэгдсэн Хариулах
  • Одноо 2018-10-17 07:11:57
    Бид бие биедээ харилцах сайхан харилцаа л эерэг хандлага юм шүү нээрээ...
    66.181.160.24
    Мэдэгдсэн Хариулах
  • залуу 2018-10-17 07:05:05
    гэхдээ сүүлийн нэг жилээс манай нийгэмд эерэг хандлага газар авч л байгаа. эерэг хандлагыг түгээсэн сайхан мэдээлэл оруулдаг танай сайтад баярлалаа
    202.21.113.238
    Мэдэгдсэн Хариулах
  • Нацаг  2018-10-17 06:57:07
    Сөрөг юм бичихгүй ээ нөхдөө...Жаахан эерэг байя, өөрсдөө л хандлагаа өөрчлөхөд болно...
    66.181.160.24
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-17 04:57:30
    Тийм ээ эерэг хандлагаар асуудалд хандах нь бүх зүйлийг гэрэл гэгээтэй болгож, итгэл урам хайрладаг үнэгүй хийгддэг мөртлөө асар их үнэ цэнийг бий болгодог.
    209.169.198.10
    Мэдэгдсэн Хариулах
    • irgen 2018-10-17 04:59:54
      za ehelsen, neg n gagui yum bichih geheer l busad n iliireed. ene handlagaa l zuv bolgoochee Mongolchuudaa gej bainasht. unen zuv l bichsen bn
      64.119.16.57
      Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-10-17 04:52:45
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм
    202.9.43.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-17 04:38:37
    Яасан гоё сэдвээр мэдээлэл өгсөн Гэр бүл судлаач Амарсанаадаа баярлалаа, ТВ ээр яриач ,Сургуулиудаар лекц уншвал хүүхдүүд өөр болно доо,
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-17 04:36:49
    Энэ нийгэмд, эдийн засагт болж бүтэж байгаа эерэг бүхнийг харлуулж шүүмжилдэг АН-ынханаас салцгаавал улс орны хөгжил эрс хурдсана
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
    • irgen 2018-10-17 05:04:14
      nam bus, gehtei zarim medee, comment unshaad dugnelt hiihed AN bolon demjigchid n busdig harluulahdaa meregshsen gej sanagddag
      64.119.16.57
      Мэдэгдсэн Хариулах
  • Өвгөн 2018-10-17 04:31:59
    Сайхан аа дүү минь өчигдөрхөн бичсэн мэдээний чинь талаар шүүмжилсэн юм сан. Харин өнөөдөр сайхан нийлэл бичсэнд тань талархая.
    202.131.227.56
    Мэдэгдсэн Хариулах