“Miss Universe-Mongolia” тэмцээний ялагч өнөөдөр тодорно

“Miss Universe” тэмцээн нь 66 жилийн түүхтэй, хамгийн өндөр шагналын сантай, 1.5 тэрбум үзэгч бүхий чансаагаараа тэргүүлэгч гоо бүсгүйн тэмцээн билээ. Улс эх орноо төлөөлсөн 90 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүд гоо сайхан, мэдлэг боловсролоо уралдуулан өрсөлдөж ертөнцийн миссээ тодруулдаг юм.

Өнгөрсөн 66 жилийн хугацаанд тус тэмцээнд Монгол Улсаас оролцож байсан түүх үгүй.  Тэгвэл 67 жилийн дараа түүхэнд шинэ хуудас нэмэн, Монгол охидын мөрөөдөл биелж дэлхийн тайзнаа гоо сайхнаа гайхуулан алхах цаг иржээ.  
Тодруулбал, “Mongolian Beauty Association” болон “NTV” телевиз хамтран, “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох үндэсний ялагч тодруулахаар “Miss Universe-Mongolia” тэмцээнийг зохион байгуулж байна. Өнөөдөр буюу аравдугаар сарын 17-ны өдөр тус тэмцээний ялагчийг тодруулах арга хэмжээ болно.

Одоогоор тэмцээний сүүлийн шатанд шилдэг 15 гоо бүсгүй шалгараад буй юм. Тэднээс зөвхөн нэг нь л “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн орох эрх буюу 20’000 ам.доллартай тэнцэхүйц шагналын эзэн болно.

Тус тэмцээн нь нөхөрсөг мисс, хүмүүнлэг мисс, фото мисс зэрэг шалгаруулалттай. Эдгээр шалгаруулалтын ялагчид хагас финалд шууд өрсөлдөх эрхтэй болох юм.

Нөхөрсөг мисс" номинацийн ШИЛДЭГ 5 оролцогч



Тэмцээний оролцогчид бие биедээ санал өгч, хамгийн нөхөрсөг, хайр татсан өрсөлдөгчөө нэрлэжээ. Тэмцээний ялагч дэлхийн 90 гаруй орны гоо бүсгүйчүүдтэй хамт байх учир энэхүү номинаци хамгийн чухал аж.

"Нөхөрсөг мисс" номинацийн ялагчийн төлөө

Самбал ӨЛЗИЙМАА
Мөнхзул ДАШБАЛЖИД
Гэрэлзул ДӨЛГӨӨН
Батсүх НАМУУН
Дэлгэржав ДОЛГИОН

"BEST IN INTERVIEW" номинацийн ШИЛДЭГ 5



Таван минутын хугацаанд өөрийн үзэл бодол, дотоод мөн чанар, хүсэл зорилгоо илэрхийлж, шүүгчдэд хамгийн их сэтгэгдэл үлдээсэн шилдэг оролцогчдыг нэрлэжээ.

"Шилдэг ярилцлага" номинацийн ялагчийн төлөө

Төрбат БАТЦЭЦЭГ
Мөнхзул ДАШБАЛЖИД
Батсүх СОЛОНГО
Батсүх НАМУУН
Дэлгэржав ДОЛГИОН

"ХҮМҮҮНЛЭГ МИСС" номинацийн ШИЛДЭГ 5



Оролцогчид сар гаруйн хугацаанд сайн үйлсийн төсөл боловсруулах даалгавар авсан бөгөөд зохион байгуулагчдын зүгээс хамгийн шинэлэг, хүртээмжтэй, үр дүнтэй төслийг шалгаруулж 5'000'000 сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ.

"Хүмүүнлэг мисс" хэмээх чухал номинацийн ялагчийн төлөө

Төрбат БАТЦЭЦЭГ
Мөнхзул ДАШБАЛЖИД
Нямдорж ТЭМҮҮЛЭН
Батсүх НАМУУН
Дэлгэржав ДОЛГИОН
 
"Фото мисс" номинацийн ШИЛДЭГ 5



Х.Хулан

 

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine