Д.Долгион “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно
Дэлхийд чансаагаараа тэргүүлдэг, 66 жилийн түүхтэй “Miss Universe” тэмцээнд энэ жил анх удаа Монгол бүсгүй оролцох гэж байна.

Тодруулбал, тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох гоо бүсгүйг сонгох шалгаруулалт өчигдөр/10.17/ болж, үндэсний ялагчийг тодрууллаа. Эцсийн шатанд мисс, загвар өмсөгч Т.Батцэцэг, Д.Долгион нар үлдсэнээс Д.Долгион шүүгчдийн саналаар ялалт байгуулж,  "Miss Universe"-д Монголыг төлөөлөн оролцохоор болов.
 
Д.Долгион нь Англи, Хятад, Япон хэлтэй, Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийг Маркетинг, Хүний нөөцийн менежмент, Байгаль экологи хамгаалал мэргэжлээр төгссөн нэгэн юм. Түүний гаргасан амжилтуудаас дурдвал:


- “Asia Pacific Oceans 2007” тэмцээний Шилдэг загвар өмсөгч шагнал
- ERA агентлагийн 2008 оны Шилдэг загвар өмсөгч шагнал
- "New Face 2009" наадмын Шилдэг загвар өмсөгч шагнал
- "Moda Art 2010" наадмын Шилдэг оролцогч
- "TV Miss International 2010" тэмцээний Дэд байр
- "Miss Mongolia 2012" тэмцээний Тэргүүн байр
- "Miss International 2012" тэмцээний Шилдэг үндэсний хувцастай мисс номинаци
- "Kerasys 2015" наадмын Шилдэг загвар өмсөгч
- "Miss World Peace 2015" тэмцээний Шилдэг 20 оролцогчийн нэг
- "Miss Intercontinental 2015" тэмцээний Үзэгчдийн таашаалд нийцсэн мисс номинаци
- "Гоёл 2017" наадмын Шилдэг загвар өмсөгч
- "World Supermodel 2017" тэмцээний дөрөвдүгээр байрын шагналтай.

Х.Хулан
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • evropoos 2018-10-18 13:43:23
    Yadaj neg bosgoson sambar bna uu naad huuhend chini alialah yum chini bagdaad bna daa manaihan
    81.11.170.61
    Мэдэгдсэн Хариулах