Худалдаа хөгжлийн банк хүчтэй юу, хотын дарга С.Батболд хүчтэй юу?
Нийтийн эзэмшлий талбайг өөрийн болгож барилга байгууламж, хашаа барьсан аж ахуй нэгжүүдийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар Газрын албанаас албадан буулгах чөлөөлөх ажлыг өрнүүлж эхлэсэн.
 
Одоогоор явган хүний зам хааж тагласан олон газрыг албадан чөлөөлөөд байна. Тухайлбал, Туушин зочид буудлын урд талын хашлага замыг албадан буулгасан нь шүүмжлэл дагуулаад буй. Гэхдээ энэ бол зөв шийдвэр, хот ажлаа хийж байна.
 
Мөн нийтийн эзэмлийн талбай болон явган хүний гарцыг хааж хашаа барьж, хууль бус барилгын ажлаа явуулж байгаа Худалдаа хөгжлийн банкинд өчигдөр мэдэгдэл хүргүүлсэн. Шаардлагыг эс биелүүлвэл өнөөдөр албадан буулгана гэдгийг мэдэгдсэн юм.
 
Ийнхүү явган хүний гарц, орцыг хааж 28 давхар барилга барихаар ажиллаж байгаа эрх дархтай мөнгөтэй банкинд төрийн хууль үйлчлэхгүй байна. Харин өнөөдөр Нийслэлийн Засаг даргын захирамж үйлчлэх эсэхийг харъя.

Өнгөрсөн шөнө гэхэд мөн барилгын ажлаа явуулж оршин суугчдын амар амгалан байдлыг алдагдуулсан байна. Одоо бүр шөнө өдөргүй дуу шуутай техникээ ажиллуулж, амар тайван байдаг алдагдуулдаг боллоо гэж 14 дүгээр байрны оршин суугчид гомдолтой байгаа юм.
 
Дээрх мэдэгдэлд "Нийслэлийн Засаг даргын 2004 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 360 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Занабазарын музейн баруун талд байршуулан 2950 м2 газрыг танай компанид үйлчилгээний зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшүүлснийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.

Гэвч танай компани нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5-т заасныг зөрчин зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшил газрын талбайн хэмжээг нэмэгдүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайд хашаа барьсан байх тул 2018 оны аравдугаар сарын 18-ы өдрийн дотор зөрчлөө арилгаж, газар чөлөөлөхийг мэдэгдье” гэжээ.

Мөн мэдэгдлийн дагуу газар чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтын дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авахыг анхааруулсан байна.



О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2018-10-27 17:30:07
    Za neeh zuvtguh geegu, gehtei gazrin heruul hiij, sensatsi bolgoj mungtei baiguulguudig saadag orkuud olshirson bilee. Zaisangaas garaltai mooda baih
  • zochin 2018-10-18 22:53:50
    Mongoliin Tor tomor nuuree xaruulax xeregtei.gazriig choloolj zailuulaach xeregtei.Batboldoo chi oligsrxuudaas iluu xuchtei baigaarai.amjilt xusie.
  • me 2018-10-18 15:13:18
    Төрийн эрх мэдэлтэнгүүд худалдагдчихсан байгааг харцааж байна уу. Хууль үйлчлэхгүй байх юм даа
  • зочин 2018-10-18 09:37:26
    Ийм л байгаа шүүдээ. Монгол л авсан байна шүү дээ монголчуудынхаа төлөө.!!!!
  • Бат 2018-10-18 08:50:44
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм
  • төр бохир байна 2018-10-18 06:11:09
    NO + $ = YES
  • Иргэн 2018-10-18 02:53:02
    ХХБанкны аалзуудыг битгий давруул цэрэг цагдаагаа аваачиж байгаад буулгах хэрэгтэй...
  • !!! 2018-10-18 02:45:12
    Onoodor hashaag ni zaash ni tatuulj mashin hun ordog gardag bolgoh heregtei !
  • зочин 2018-10-18 02:11:10
    ХХБ -н эзэн гэгэдэх нөгөө хагарах гэсэн гэдэст одоо Батболдыг огцруулах байх даа
  • хүн 2018-10-18 01:59:25
    Өө заза, бүүр ийм аймаар газар аваад байхдаа яадаг юм бэ? Нөгөө авто замын хөгжлийн газар гээд байгаа гарууд яасын бас? та нар дуугараач.
  •  2018-10-18 01:26:27
    газрын албаны ажлын муугаас л ийм болж дээ. эрх мэдэлтэн тушаалтангууд ажилаа хийж бай хувийн өмчийг буулгадаггүй юм гээд дураараа дуртай газраа барих эрхийг а...