Хулгайлагдсан хөрөнгийг яаж оруулж ирэх талаар гадныхантай туршлага солилцож, сургалт зохион байгуулав
 
Авлигатай тэмцэх газрын урилгаар манай улсад хүрэлцэн ирсэн Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилгын төлөөлөгчид Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий Прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба, Гаалийн ерөнхий газрын удирдлагуудыг оролцуулан “Санхүүгийн гэмт хэрэг мөрдөн шалгах стратеги, менежмент” сэдэвт семинарыг зохион байгуулжээ.

Санхүүгийн гэмт хэрэг мөрдөн шалгахад мэргэшсэн мөрдөгчдөөс гадна хэргийн мөрдлөгийг удирдан, зохион байгуулж, стратеги боловсруулах нь удирдах албан тушаалнуудын зайлшгүй хийх ёстой зүйл билээ.

Иймд дээрх арга хэмжээ нь холбогдох байгууллагуудын удирдлагуудыг нэг дор цуглуулж, олон улсын мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах болон дотоодын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх боломж олгов.

Мөн НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Дэлхийн банкны хамтарсан түншлэл болох СтАР буюу “Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга”-ын төлөөлөгчид “Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны анхан шатны сургалт”-ыг “Олон нийтийн төв”-д амжилттай зохион байгууллаа.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • matilda 2018-10-18 05:25:13
    Хувийн хооронд ноцтой зээл авах Сайн уу, ноёд оо Би хувийн хөрөнгө оруулагч бөгөөд бүх хүмүүст мөнгө зээл олгодог сайн ёс суртахуунтай хүмүүс, тэдний үүрэг а...
    156.0.213.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-10-18 05:19:56
    Би гэхэд тэтгэвэрийн хүн цөөн хэдэн төгрөг хадгалуулсан сар бүр хүүгээс нь 10% татвар төлж байгаа гэтэл хулгай ч нарын хэдэн арван тэр бум обшор бүсэд
    202.9.42.162
    Мэдэгдсэн Хариулах