“Төмөр” Майк тагтаанд хайртай

Өрсөлдөгчдөө эхний үедээ л нам цохин унагадаг байсан “Төмөр” хочит мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга Майк Тайсон зодог тайлахаасаа өмнөхөн 1997 оны зургадугаар сарын 28-нд Лас-Вегаст Эвандер Холифилдтэй рингэнд гарахдаа өрсөлдөгчийнхөө чихийг хазаж тасдан шуугиан тарьж байсан билээ. 

Дэлхий даяар үзэгчдийг хуйлруулсан “Шарталт” киноны гол дүрийн баатрууд согтуугаараа алдарт боксчин Майк Тайсоны гэрээс барыг нь хулгайлж, усан санд нь шээснээ маргааш нь камерын бичлэгээс олж хардаг даа. Тэгвэл мэргэжлийн боксын хүнд жингийн хамгийн дуулиантай дэлхийн аварга Майк Тайсон бар бус тагтаанд багаасаа хайртай ажээ.

Тэрээр нагац ахынхаа нөлөөгөөр бүр зургаан настайгаасаа тагтаа тэжээж үржүүлдэг хоббитой болсон гэнэ. Тэр ч бүү хэл 10 настайдаа чухам тагтаа нараа өмөөрөн анх нударга зөрүүлжээ. Дэлхийн хамгийн алдартай боксчин болж баяжсаныхаа дараа ч тэрээр тагтаа нараа мартаагүй юм билээ. “Төмөр” Майк 14 унтлагын өрөөтэй тансаг харшныхаа дээвэрт одоо ч гэсэн 100 гаруй тагтааг тэжээсээр байгаа ажээ.


Зууны мэдээ
Б.Барс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.