Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: “IBIS” зочид буудалд “Экспортын тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг болно.

09:00 цагт: “Новотел” зочид буудалд “Монголын экологийн форум” болно.

09:00 цагт: ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт “Хүмүүний ертөнц ба тогтвортой хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно.

09:00 цагт: “Blue Sky” зочид буудалд БСШУСЯ, ЖАЙКА Олон улсын байгууллага хамтран хэрэгжүүлсэн "Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх PROCESS төсөл"-ын хаалтын ажиллагаа болно.

09:30 цагт: “Эрдэнэс Тавантолгой” компанийн төв байранд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

10:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана

10:00 цагт: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт Нийслэлийн архивын газрын Нээлттэй хаалганы өдөрлөг болно.

10:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын гишүүн З.Нарантуяа Хүүхдийн хөгжил, хамгааллын төсвийн асуудлаар Нийтийн сонсгол хийх санаачлага гаргасан талаар мэдээлэл хийнэ.

10:00 цагт: Сувилахуйн сургуульд ЭМЯ-наас дэвшүүлэн тавьсан “1:2” зорилтын хүрээнд зохион байгуулж буй “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах” 14 хоногийн сургалт эхэлнэ.

11:00 цагт: Сонгинохайрхан дүүргийн V хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн шав тавих ёслол болно.

13:30 цагт: ЭМЯ-нд хүүхдийн халдварт өвчин, яаралтай тусламжын чиглэлээр ОХУ-д суралцах эмч нарыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзана.

15:00 цагт: “Содон хороолол”-д Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон "Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо" ТББ хамтран байгуулж буй “Нэгдсэн дуудлагын төв”-ийн нээлт болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.