Явган хүний зам хааж хашаа хатгасан Худалдаа хөгжлийн банкныхан хариу өгчээ
 
Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Явган хүний зам” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Нийтийн эзэмшлийн талбайд явган хүний замын гарц орцыг хааж барьсан барилга байгууламжийг албадан буулгаж байгаа юм.

Энэ ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Худалдаа хөгжлийн банкны урд талын явган хүний замыг хашаалж, хүн явах боломжгүй болгосон билээ.

Тиймээс Газрын албанаас явган хүний зам чөлөөлж өгөхийг шаардсан мэдэгдлийг ХХБ-нд хугацаатай хүргүүлсэн. Харин өчигдөр мэдэгдлийн хариуг өгчээ.

Мэдэгдлийн хариунд Нийслэлийн Газрын албаны мэдэгдлийн дагуу ХХБ-наас хариу ирүүлжээ. Хуучин барилгын суурийг цэвэрлэн, бэхэлгээний ажил хийж байгаа юм. Энэ сарын 27-ны дараа газрыг чөлөөлж, хуучин хэвэнд нь оруулах бөгөөд бүх зардлыг хариуцахаа илэрхийлжээ. Уг ажилд нь Газрын албанаас хяналт тавьж ажиллах юм байна.





О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 666 2018-10-26 23:52:06
    ХХБ-ныхаан! Оргодол ч гэн үү хоригдол ч гэнэ үү, нөхөөр ?! ...хууль, тогтоомжинд нийцүүлэн ажиллаж байгаа бол анхааруулга авахгүй ээ.
  • Бат 2018-10-24 07:54:49
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол мухардалд орлоо
  • zochin 2018-10-20 19:51:19
    ene yasan mundag medegdel ve 17nd bichig yavuulaad 18nii dotor gazraa chuluul gej bgaamuu yasan mundag hugatsaa ugdug yum be turiin ajil ch mundag bolj bgaan bn...
  • зочин 2018-10-19 06:20:21
    Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж явган хүн явах замтай болгож байгаа энэ арга хэмжээг маш их дэмжиж байнаа. Өмнө нь яагаад ингэж чөлөөлж байсангүй вэ? ...
  • zochin 2018-10-19 04:58:04
    Зам чөлөөлөх ажил сайн л болж байна. Хашаа барихгүй бол бас хэцүү үе байсан байх даа. Бид ч 5-10 жилийн өмнө нийтийн юм хайрладаггүй байсан. Одоо арай дээрдсэн....
  • зочин 2018-10-19 04:37:50
    Овоо ш дээ. бид засна гэж байна.
  • Зочин 2018-10-19 03:51:49
    Зам чөлөөлөх ажлыг ард түмэн бид дэмжиж байгаа шүү.
  • iIM SANAL B NA  2018-10-19 03:45:10
    Onoodor 19 nii odor baihaa zorchil arilaaguigeer barahgui dahin 10 garui honog urgeljileh yum b na Gazriin huulia barimtlaad Gazriin erhiig ni zuzlah sanaltai !...
    • зочин 2018-10-19 05:21:39
      49.0.137.164 Худлаа попролгүй наад нэг юм аа уншаад ойлгочих. Туушинг бодвол төрдөө эргээд хариугаа хүргүүлсэн л юм байна.
  • Бат 2018-10-19 03:42:25
    Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм