О.Амгаланбаатар: Говь-Алтай бол Боорчийн өлгий нутаг гэдгийг тогтоосон

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатартай ярилцлаа.

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад хоёр жил өнгөрлөө. Энэ Засгийн газрын гол зорилго бүтээн байгуулалт өрнүүлэх юм. Танай аймагт бүтээн байгуулалтын ямар ажлууд өрнөж байна. Дэд бүтэц, хөгжил цэцэглэлтийн хувьд хол хаягдсан аймаг гэдэг шүү дээ?

-Аймгийн Засаг даргаар ажиллаад хагас жил болж байна. Манай аймгийн төв өнө удаан жилийн түүхтэй ч аймгийн төвдөө ердөө 15-хан километр хатуу хучилттай автозамтай, цөөхөн тооны автомашины зогсоолтой. Нийтийн орон сууцнууддаа баригдсан цагаас нь их засвар хийгээгүй. Дээр нь ундны усны асуудлаа шийдээгүй. Улаанбаатар хоттой засмал замаар холбогдоогүй. Дулааны станц байхгүй, цахилгааны эх үүсвэр нь асуудалтай гээд  аймгийн зэрэглэлтэй хот гэж хэлэхэд тун хэцүү. Өнөөдөр Говь-Алтай нь Монголын 21 аймгаас ганцаараа задгай захтай байна. Түүгээр ч барахгүй аймгийн төв дотроо түүхий эдийн худалдан авалт хийж байна шүү дээ.  Ямар нэгэн халдварт өвчин, хорио цээрийн дэглэм тогтоох боломжгүй байх жишээтэй. Орон сууцны хорооллын хувьд ч гэсэн эмх замбараагүй баригдсан зэрэг шийдэх асуудал араасаа цуварчихаж. Бид энэ асуудлыг богино хугацаанд шийдэхээр зүтгэж байна. Хагас жилийн хугацаанд зургаан ам метр нийтийн эзэмшлийн машины зогсоол хийлээ. Дээрээс нь 2.5 км хатуу хучилттай автозамын ажил хийгээд дуусах шатандаа явж байна. Энэ жилдээ зургаан км хатуу хучилттай зам тавихыг бодож байгаа. Ингэхээр аймгийн автозамын 40 орчим хувийг нэг жилийн дотор шинээр тавина гэсэн үг. Дараагийн асуудал баригдсанаас хойш гар хүрээгүй орон сууцны өнгө үзэмжийг өөрчлөх асуудал юм. Байшин бүрийн үүдэнд автомашины зогсоол хийж, хотхон болгон хөгжүүлнэ.

-Ундны усны хувьд хамгийн хүндрэлтэй асуудлын нэг. Шийдэхэд ч бэрх шүү дээ?

-Аймгийн төвийн 21 мянган иргэний хувьд хамгийн тулгамдсан асуудал гэвэл ус. Энэ үнэн. Говь-Алтай гэхээр хүн бүр ус муутай аймаг гэж төсөөлдөг. Үүнийг дагаад шилжилт хөдөлгөөн ихэсч байна. Өнгөрсөн он гэхэд манай аймгаас 1400 гаруй иргэн шилжсэн байна. Яагаад шилжив гэхээр тэр иргэд эрүүл мэндээ бодсон хэрэг. Усны асуудлыг нь шийдэж чадахгүй болохоор шилжиж байх шиг байна. Ер нь 1990 оноос хойш олон удаагийн сонгууль болсон байдаг. Сонгуулийн нэр дэвшигч бүрийн мөрийн хөтөлбөрт ганцхан зүйл бичээстэй. Энэ нь зөвхөн усны асуудлыг шийднэ гэж. Харин 24 жилийн дараа АН аймгийн удирдлагыг авсны дараа ярилцаад нэг шийдэлд хүрсэн. Усны асуудлыг шийдэхгүй бол бидний гарч ирсний хэрэг байхгүй гэдгийг хатуу ярилцсан гэх үү дээ. Олон хувилбар байсны нэг нь өмнөх удирдлагуудын ярьж байсанчлан Тайширын Гэгээн нуураас 47 км хоолой татах төсөл байсан. Энэ төсөлд 29.5 сая евро буюу 78 орчим тэрбум төгрөг зарцуулах шаардлага тулгардаг. Гэхдээ энэ 78 тэрбум төгрөгийг хаанаас олох вэ. Оллоо гэхэд аймгийн нэг иргэнд хэдэн төгрөгийн өр үүсэх вэ. Нуураас ус татсанаар нуурын усны төвшинд нөлөөлөх вий гэсэн олон асуудлууд учрах эрсдэлтэй учраас энэ хувилбар ашиггүй болж байгаа юм. Дараагийн хувилбар аймгийн төвийг нүүлгэх юм. Гэвч  нүүлгэн шилжүүлэхэд дахиад л их хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай болж байгаа юм.

-Тэгээд ямар шийдэлд хүрсэн юм бэ?

-Аймгийн төвд байгаа иргэдийнхээ ундны усны асуудлыг ундны ус болоод ахуйн хэрэглээний гэж хоёр ангилсан.  Өөрөөр хэлбэл, иргэдийн уух усны хэрэглээг 20 литрийн цэвэршүүлсэн баллонтой болгон савлаж гаргахаар болсон. Энэ шийдэл маань маш бага өртгөөр хүртээмжтэй хүргэх бололцоотой. Бид юуны өмнө Завхан голын усыг шинжилгээнд өгөхөд эрүүл ахуйн шаардлагад 100 хувь нийцэж байна гэсэн. Тэгэхээр Завхан гол түшиглэсэн усны үйлдвэр барихаар шийдсэн байгаа. Энэ үйлдвэрээсээ  20 литрийн баллонтой усыг цэвэршүүлж, вакумжуулаад аймгийн төв рүү зөөнө. Өвөл нь дулаалгатай, зун нь хөргүүртэй байх тусгай зориулалтын автомашинаар зөөнө. Ингэхдээ  500 хэрэглэгч тутам усны супермаркет гэж байгуулна. Энэ ажилд ердөө 1.4 тэрбум төгрөг зарцуулагдахаар байна.

-Усаа зарна гэсэн үг үү?

-Зарна.

-Үнэ нь хэд вэ?

-Энэ усыг аймгийн төвийн иргэн бүр уух ёстой. Энэ утгаар нь усны үнийг хамгийн бололцоотой хэмжээнд хэдээр тогтоох вэ гэдгээ ярилцаж байна. Одоогийн байдлаар манай аймагт  20 литрийн баллонтой ус 4500 төгрөгийн үнэтэй байна. Нийслэлд 5000 төгрөгийн үнэтэй байгаа гэсэн. Харин бид 20 литрийн баллонтой усыг 300-500 төгрөгөөр өгнө. Үндсэндээ нэг өрх бүтэн жилийнхээ цэвэр усны хэрэгцээнд 72-100 мянган төгрөг зарцуулахаар тооцоо гарч байна. Энэ бол дэлхийд байхгүй жишиг. Маш бага өртгөөр цэвэр ус ууж байгаа гэсэн үг. Ингэснээр алтайчуудын өмнө тулгамдсан усны асуудлыг шийдчихэж байгаа юм. Үүгээрээ ч бахархаж байна. Иргэн бүрт хэрэгтэй зүйл хийж чадсан гэж бодож байна.

-Хэзээнээс баллонтой усаа ууж эхлэх юм бол?

-Энэ ажлыг амжилттай хэрэгжүүлэх компаниудын дунд тендер зарлахад нэг компани шалгарсан байгаа. Шалгарсан компанийг аль болох богино хугацаанд ашиглалтад оруулахыг нь шаардаж байна. Энэ сарын 15 гэхэд энэ санаачлага маань ажил хэрэг болчих болов уу гэж найдаж байна.

-Засгийн газраас Говь-Алтай аймгийг 2015 он гэхэд нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно гэсэн хөтөлбөртэй. Энэ ажил хугацаандаа хэрэгжих нь үү?

-Засгийн газрын хүсэлтээр ажил гүйцэтгэгч компаниуд аймгийн төвөөс Баянхонгор хүртэл 250 гаруй, Ховдын Дарви хүртэлх замд 250 гаруй километр замыг 2015 онд тавихаар төлөвлөн ажиллаж байна. Аймгийн төвөөс хоёр тийшээ 500 км замыг тавьчихаад байна. Засгийн газрын  мөрийн хөтөлбөрт 2016 он гэхэд хатуу хучилттай замаар холбоно. Үүнд эргэлзэх хэрэггүй.  Дараагийн асуудал нь халаалтын асуудал байна. Аймгийн төв долоон уурын зуухаар халдаг юм. Энэ уурын зуухны халаах хүчин чадал хангалттай биш, иргэд өвөлдөө даардаг. Үүнийг шийдэхээр аймгийн төвд дулааны станц барихаар Мандал-Алтай гэдэг компанитай Эрчим хүчний сайд М.Сономпил гэрээ байгуулсан. Ямар ч байсан 2015 он гэхэд дулааны асуудал цэгцрэх байх. Ингэснээр манай алтайчууд гэр орондоо аятай, тухтай амьдрах нөхцөл бололцоо үүснэ.

-Орон нутагт хэрэгжүүлж байгаа өөр хөтөлбөрийн нэг нь 1000 айлын орон сууц. 1000 айлын орон сууц барих ажил чинь яасан бэ. Барьж эхлээгүй гэсэн үү?

-Одоогоор аймагт 1000 айлын орон сууцны дэд бүтцийн тендер зарлагдаад байна. Аймгийн төв инженерийн дэд бүтцийн хувьд газар олгоод байшин барихад хэцүү болсон. Инженерийн дэд бүтцийг сүүлийн 20 гаруй жил огт тэлээгүй. Ийм учраас 1.8 км инженерийн дэд бүтэц, 2.5 км хатуу хучилттай замыг алтайчуудын мэддэг паркийн урдуур татаж байна. Энд 1000 айлын орон сууц, цэцэрлэг, сургуулийн цогцолборыг хийхээр төлөвлөж байна. Энэ жилдээ дэд бүтцээ шийдчихвэл ирэх жилээс 1000 айлын орон сууцны барилгын ажил эхэлнэ. Барилгын ажил эхлээд явахад ард иргэддээ хамгийн хямдхан орон сууцаар хангахын тулд бид барилгынх ажлын зургийг хүртэл хийж өгч байна. Газрыг үнэгүй өгч байна. Хоёрдугаарт, аймгийн төвд жишиг үзүүлэн болгохоор дөрвөн айлын хаус сууцыг бариулж байна. Энэ хаус сууцны хороолол 140 ам метр. Нэг ам метрыг хамгийн дээд талдаа 900 мянган төгрөгт өгнө. Хаус мөртлөө яагаад ийм хямдхан байгаа гэхээр Улаанбаатарын ханш хөөсөрчихсөн үнэ юм байж. Аймагт үйлдвэрлэсэн тоосгоор орон сууцны ам метрийг 900 мянган төгрөгт багтааж барьж чадаж байгааг харуулна.

-Баруун хязгаар аймгууд төсвийн нэмэгдэл гэж шаарддаг. Танай аймгийн төсөв хөрөнгө хүрэлцээтэй байдаг уу?

-Манай аймгийн иргэд хамгийн өндөр үнээр шатахуун авч хэрэглэдэг. Харин шатахууны их хэрэглээнээс татгалзахын тулд бид Шинжаан уйгарын мужийн уждирдлагатай ярилцаад баруун талаараа шатахуун импортлох талаар ярилцаж байна. Хэрэв энэ яриа хэлэлцээр амжилттай болвол алтайчууд хамгийн хямдхан шатахуун хэрэглэх бололцоо бүрдэнэ.

-Хэдэн төгрөгийн төсөв ирдэг юм бэ?

-Энэ жилийн төсөв хангалттай гэж хэлж болно. 60 гаруй тэрбум төгрөг ирсэн.

-Алтайчууд бол үүцээ задлаагүй ганц аймаг. Гэхдээ танайд “Алтайн хүдэр” компани ажиллаж, ашигт малтмалыг нь олборлож байна. Энэ компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хэр тусалдаг юм бэ?

-Манай аймгийн нэг давуу тал нь хамгийн цөөхөн хүн амтай. Нийтдээ 58 мянган орчим иргэнтэй, их хэмжээний газар нутагтай ч гэсэн уул уурхайн үүцээ задлаагүй, онгон дагшинаараа байгаа ганцхан аймаг гэж хэлж болно. Одоогоор алтны нэг, төмрийн хүдрийн нэг, нүүрсний хоёр орд үйл ажиллагаа явуулж байна. “Алтайн хүдэр” компанийн хувьд аймгийн эдийн засаг, төсөвт дорвитой тусалсан юм байхгүй. Зөвхөн холбогдох хуулийн дагуу татвар, хураамжаа төлөөд явж байна. Харин аймгийн Засаг дарга болсноос хойш миний бие энэ компанитай хүмүүнлэгийн хувиар нийгмийн хариуцлагын гэрээ хийсэн. Тэр гэрээгээ хэрэгжүүлээд ажиллана. Хүнсний болон бусад хэрэгцээгээ аймгаас хангахыг шаардсан гэрээ гэсэн үг.

-Алтайчуудын талаар нэгэн сонирхолтой түүх сонссон. Говь-Алтай бол Засагт хан аймгийн түүхэн өлгий, Боорчийн нутаг гэх юм. Энэ талаар яриач?

-Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Алтай хотод эрдэмтэн мэргэд, судлаач, түүхчдийн  эрдэм шинжилгээний хурал боллоо. Энэ хурлыг хийснээр Говь-Алтай аймаг бол Засагт хан аймгийн гал голомт гэдгийг баталсан. Түүхэн сурвалжаар тэр шүү дээ. Хоёрдугаарт, Хантайшир уулын аймгийн үргэлжлэл гэдгийг тогтоосон байгаа. Засагт хан аймгийн гал голомт гэдэг нь нотлогдсоноор Говь-Алтай аймгийн түүх 70 жилээр биш 450 жилээр яригдах учиртай. Тодруулбал, 1558 онд Түмэн хаан зарлиг гаргаж Засагт хаан аймгийг байгуулж байж. Тэгэхээр 400 жилийн түүхтэй болж байгаа биз.  Энэ бол түүхчдийн тогтоосон дүгнэлт. Түүнээс биш О.Амгаланбаатар гэдэг хүн тогтоочихсон юм биш. Түүнээс гадна 1206 онд Чингис хаан Монгол гүрнийг байгуулсныхаа дараа баруун түмний ноёноор Боорчийг томилсон. Өвөрмонголын эрдэмтний “Чингис хааны домог оршвой” гэдэг номонд бичсэнээр Боорчи нь манай аймгийн Дэлгэр суманд нутаглаж, баруун аймгийг захирч байсан юм билээ. Тэгэхээр Дэлгэр сум бол  түүхийн өлгий нутаг, баруун түмнийг захирч байсан Боорчийн үндсэн нутаг болж байгаа юм.


Зууны мэдээ
Д.Болормаа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шударга 2016-05-13 08:32:37
    Хил гаальиар тэнэж яваад мөнгө тарааж намын дарга болж аймгийг дарамталж байгаа ганц хүн 2005 онд гаалийн авпигын хэргээр шоронд сар гаруй сууж гарсан эр
    202.21.106.141
    Мэдэгдсэн Хариулах
  • Mani gaihal. 2016-05-13 06:40:12
    Мань гайхал сайхан бурна даа, гаальд байхын л ОЛБИ хулгана шиг хор найруулсан юм гүйж явдаг байсан юм. Анх аймгийн АН даргаар Ариусан ах тавиж өөд нь татсан
    202.21.117.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Saijaa 2016-05-13 05:51:51
    AN namiin suuliin 3 jild Hot oroh zam 1 km ch taviagui, Dulaanii stantsiin suuri ch taviagui, Taishiriin usiig piovar savaar zuuguud nyan uvchin taraasan.
    202.179.31.8
    Мэдэгдсэн Хариулах
  • дорж 2015-03-12 05:19:58
    амжуулаад ав чамд дахин ийм боломж олдохгүй бүх хүн чамайг таньж эхлэж байна дахин чамайг гаргахгүй шүү амжуулааарай тэгэх гэж л хушуугаа худалдаж хумсаа маажса...
    27.123.213.234
    Мэдэгдсэн Хариулах
  • ИРгэн 2014-09-02 07:03:31
    Аймгийн төвийг хар замаар холбох ажлын үлдсэн 260 км маш хурдан ашиглтад оруулах хэрэгтэй шүү. Тэгвэл төрсөн нутаг маань аандаал хөгжөөд явчих нь шүү
    202.170.66.186
    Мэдэгдсэн Хариулах
  • boorch 2014-09-02 05:49:46
    monglyn maani nutag ter tchigeeree tuh bolhoor orchin tsagyn mongolyn aimag sum buhen baatartai bh uu
    202.170.82.41
    Мэдэгдсэн Хариулах
  • amgalanbaatar 2014-09-02 05:06:14
    Zam aimgaas 2 taldaa 500 km dutuu baigaa bas zasagt hani tuuh 1558 on setguulch aldaatai bichjee ene tal deer.
    27.123.214.114
    Мэдэгдсэн Хариулах
  • АХБ 2014-09-02 04:56:00
    азийн хөгжлийн банк гүний худаг, бохир 2-г чинь шийдээд өгсөн яасан бэ чи одоо болтол мэдээгүй юм уу
    203.160.55.2
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2014-09-02 07:54:16
      чамаас 7н дор л засаг бв гэж
      202.70.46.201
      Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-09-02 04:21:36
    Худлаа өөрсдийнхөө бизнесийг хийхээ болиоч. Ундны усны үйлдвэр барина ч гэх шиг тэгээд айл болгоныг бас ав гэж шахах байхдаа. дээрээс нь хуучин газартай газар дээрээ өөрсдөө байр барих байсан хүмүүсийн газрыг булааж өөрсдөө хувааж идчихээд худлаа талд хор
    202.55.183.106
    Мэдэгдсэн Хариулах
  • боорчи 2014-09-02 04:00:37
    Аймаг бүр баатартай болоод гоё ч юм шиг
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах