НАМЗХ-ны ерөнхийлөгчид Х.Булгантуяа, Н.Учрал хоёр өрсөлдөнө

НАМЗХ бол 21 жилийн түүхтэй МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага. МАН-ын удирдлагад яг одоо гараад байгаа лидерүүд цөм энэ холбоогоор дамжсан байдаг.

Харин өнөөдөр НАМЗХ түүхэнд байгаагүйгээрээ суларч, дуу хоолой нь таг болсон талаар тус намын залуус шүүмжлэх болжээ.

Г.Тэмүүлэн ч НАМЗХ-ны 21 жилийн түүхэнд байхгүй сул ерөнхийлөгч гэгдээд байгаа юм байна.

Түүнчлэн Г.Тэмүүлэнгийн аав “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал асан Ч.Ганзориг тус үйлдвэрийг Стандарт банкинд барьцаалсан асуудлаас болоод баривчлагдсан.

Үүнтэй зэрэгцээд Ч.Ганзоригийн үеийн “Эрдэнэт үйлдвэр”-ийн шахааны баримт нам хавиар нь мэр сэр үзэгдэх болсон байна. Тэр шахаанд нь Г.Тэмүүлэнгийн нэр ч хавчуулагдаж болзошгүй юм байна.

Энэ нь НАМЗХ-ны олон нийтийн дундах нэр хүндийг унагаж, МАН дахь нөлөөг нь багасгах хортой үр дагавартай гэж тус холбооныхон үзэж байгаа аж.

Тиймээс НАМЗХ-ныхон дараагийн ерөнхийлөгчөөрөө хэнийг сонгох талаар ярьж эхэлсэн байна.

НАМЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвших хоёр хүний нэр ч тодорхой болжээ.

Эхнийх нь Сангийн дэд сайд Х.Булгантуяа юм байна.

Тэрээр 1981 онд Архангай аймагт төрсөн. 1998 онд Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль, 2000 онд МУИС-ийн Математикийн сургууль, 2006 онд Дундад Хятадын шинжлэх ухааны их сургууль, 2008 онд АНУ-ын Ейлийн их сургуулийг тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Хөгжлийн эдийн засаг, олон улсын эдийн засгийн ухааны магистр.

Х.Булгантуяа 2006-2007 онд “Паладин Ресурс” ХХК-д зөвлөх, 2008-2010 онд Дэлхийн банкны “Төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулах” төсөлд зөвлөх, удирдагч, 2010-2011 онд “Оюутолгой” ХХК-ийн төслийн менежер, бизнес стратегийн ахлах зөвлөх, 2012-2013 онд “Петровис” ХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн дарга, 2013-2016 онд МАН-ын нарийн бичгийн дарга, 2016 оноос Сангийн дэд сайдаар ажиллаж байгаа.

Нөгөөх нь УИХ-ын гишүүн Н.Учрал  аж. Н.Учрал 2003 онд Их Засаг лицей сургууль,  2007 онд Их засаг олон улсын их сургууль, эрх зүйч, 2010 онд Их Британийн Глоустершер их сургууль, Лимкоквин их сургуулийн Англи улсын Лондон хотын салбарт бизнесийн удирдлагын магистр, 2012 онд Монгол улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистр, 2013 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, Түүхийн ухааны доктор зэрэгтэй.

Тэрээр 2007-2008 онд “Их засаг” олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга, 2010-2016 онд “Рояаль Академи”, “Рояаль олон улсын дээд сургууль”-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, 2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга, 2015 онд ЗГХЭГ-т Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх, 2016 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн зөвлөх, 2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч, 2015 оноос НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, 2015 оноос Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.

Ингэхээр тун удахгүй Г.Тэмүүлэн огцорч, түүний оронд Х.Булгантуяа, Н.Учрал хоёрын нэг нь НАМЗХ-ны ерөнхийлөгч болох нь ээ.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 김상우 2018-10-23 17:01:38
    볼강토야 화이팅
  • Zochin 2018-10-23 05:51:29
    Uchral deer shv
  • zochin 2018-10-22 05:27:44
    ardiin nam 60 jil yabj irsen unet zuilee ene heden nilah uls torchiin toloo shudarga gishuude zolison ym gejuu. tegeel dampuurch baigaan. AN manduulna
  • huslee 2018-10-22 05:22:28
    ardiin namiin zaluu lideruudihg harahaar archaagui bodol tordog.dandaa ariin haalganii gehuu amdral medehgui heel hahuuli dandaa abdag geel fakt zondoo. yum med...
  • anand 2018-10-22 05:16:59
    dolar 2560 bolood baina sangiin saidaa ogtsor. bas sangiin ded said ogtsor.ajilaa medehguin balag gej helehuu.ediin zasgiin himarald hurgsen ded said ogtsor
  • зочин  2018-10-22 03:26:16
    аль аль сайн залуучууд учгал нь дээр биздээ жаахан чангахан байхгүй бол ардчилал ярьсан залуучууд хэцүү ..
  • khishgee 2018-10-21 06:13:02
    Bulgantuya ih dajgyu ohin shig bgam da yarij helj bgaa n caanaa l 1oor ooriigoo ilerhiileh chadwar sn ajlaa 1medej bgaa hun shig yardgiim shuu ug n 1nyagtlan
  • А 2018-10-20 15:23:21
    Булгантуяа шиг чадвартай хүн намзх ийг хөнгөхөн аваад явна
  • зочин 2018-10-20 14:34:04
    Булгантуяад амжилт хүсье.
  • zochin 2018-10-20 13:02:17
    Bulgantuya boloh ni zuv BUlgantuya Bulgantuya ilvv. UCHRAL yostoi hereggvi oivorgon zaluu
  • Zochin 2018-10-20 10:51:18
    Bulgantuya iluu
  • UNEN UG ! 2018-10-20 05:48:30
    Ulaan Nyamosoriin Uchral bol hudlaa shuu !!! Zowhon huwiinhaa erh ashgiig 1 -rt tawidag aaw eejiinh ni zan bas ih bardam ongiroo zan bidend er taalagddaggui !!
  • Gg 2018-10-19 15:30:41
    petrovisiin uruund ezemduuulj orilj baisaniig n sanahiin, hen ch yum tghleer er n der biz ddd,
  • Иргэн 2018-10-19 14:24:54
    Булгантуяаг монгох байлгүйдээ?!
  • Kh 2018-10-19 14:15:25
    Bulgantuya n iluu
  • зочин 2018-10-19 13:14:30
    булгантуяа аль ч талаараа илүүрхэнэ. Сонсоод байхнээ Учралын хувийн бизнес энгийн бизнес эрхлэгчдийг дарамталсан байдал үзэгдэх болсон, ашиг сонирхлын зөрчил
  • Zochin 2018-10-19 11:40:09
    Bulgantuya ni tuu ilvv
  • Зочин 2018-10-19 10:36:39
    Булгантуя нь дээр дээ. Учрал ч ойворгон их л чухал юм хоосон ярьдаг залуу даа аргагүй аав нь бас тийм хүн байсан юм. Уг нь сэтгэл нь сайхан л даа.
  • th 2018-10-19 10:23:38
    Bulgantuya chn neg gazar 1-ees deesh jil barag ajilladaggui togtvorgui uviin companiud bol avahgui l yum baina.
  • БАГШ 2018-10-19 10:11:52
    Хүүхдүүд минь эв эеийг хичээж үзээрэйдээ, ажил амьдрал мэдэхгүй баахан эрээн диплом өвөртөлсөн хүмүүсийн тулаан болох юм байна гэж бодлоо.