Гавьяат Г.Ариунбаатар “АСЕМ”-д бүрэн хэмжээний концерт тавилаа
АСЕМ буюу Ази, Европын орнуудын дээд хэмжээний 12 дахь удаагийн чуулга уулзалт өнөөдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо болж өндөрлөв.

Хоёр өдөр үргэлжлэх тус чуулга уулзалт "Даяаршсан сорилтын төлөө дэлхий нийтийн түншлэл" гэсэн уриан дор тогтвортой хөгжлийг хангах, цаг уурын өөрчлөлтөөс үүдэх асуудлыг даван туулахын тулд хоёр тив хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, уялдаа холбоог өргөжүүлж, нягтруулах асуудлыг хэлэлцэв. Уулзалтад одоогийн байдлаар 51 улсын төрийн тэргүүн оролцжээ.

АСЕМ-ын энэхүү дээд хэмжээний ээлжит уулзалтын үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт дуучин Г.Ариунбаатар бүрэн хэмжээний тоглолтоо толилуулжээ.

Тэрбээр тоглолтынхоо бэлтгэлийг Монголдоо хийсэн бөгөөд өөрийн багш ОХУ-ын Буриадын Ардын жүжигчин Дарима Линховойн хамт Брюсселтай хамт очжээ. Тоглолтоо “Монголын тал нутаг” дуугаар эхэлж хүндэт зочдод өөрийнхөө шилдэг сор болсон уран бүтээлүүдээр сонорыг нь мялаажээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-10-22 07:07:15
    Брюселтэй Линховойд очжээ
  • ZOCHIN  2018-10-21 14:58:54
    MONGOL ULSIIN MINI BAS NEGEN AMID SURTALCHILGAA. SAIN BNA.
  • Насаа 2018-10-21 13:19:15
    Концерт тавилаа ч гэх шиг. Ингэж арай ч болохгүй ш дээ.
  • зочин 2018-10-21 12:29:25
    сайхан байна.тэр том зочдод тоглолт хийнэ гэдэг бас л хэн хүний хийгээд байдаг зүйл биш байх шүү. хэл амаа билүүдэгсэд өөрсдөө нэг юм хий л дээ
  • би 2018-10-21 12:20:38
    татвар төлөгчдийн мөнгөөр явж дуулахаа боль
  • монгол 2018-10-21 08:30:05
    Гавьяат, СТА зэрэг цол гуншингаа болимоор юм