Наренда Моди Японд айлчилж байна
Энэ жилийн тавдугаар сард Энэтхэгийн Ерөнхий сайдын албанд томилогдсон Наренда Моди Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн урилгаар тус улсад таван хоногийн хугацаатай төрийн айлчлал хийж байгаа билээ. БНХАУ болон Европ, Америкийн орнууд сайд дарга нараа ээлж дараалан Энэтхэг рүү илгээж, харилцаа холбоогоо бэхжүүлэхийг эрмэлзэж буй энэ үед Ерөнхий сайд Наренда Моди Япон улсад ажлын айлчлал хийж байна.

Ерөнхий сайд Моди өнгөрсөн бямба гарагт орон нутгийн цагаар оройн 17:00 цагийн үед Кансай нисэх онгоцны буудалд газарджээ. Онгоцны буудал дээр түүнийг Энэтхэгт суугаа Японы элчин сайд Яги Такэши, Энэтхэг улсаас Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Вадова нар угтан авсан байна. Наренда Моди “NHK” телевизэд “Япон бол Энэтхэгийн сайн нөхөр.

Сайн нөхрийнхөө урилгаар танай үзэсгэлэнт улсад ирсэндээ таатай байна. Хоёр орны нөхөрлөл үүрд мандан бадраг” хэмээн ярьжээ. Харин Японы Батлан хамгаалахын сайд Онодэра Ицүнори “Энэтхэгийн Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд түүхэндээ анх удаагаа хоёр орны армийнхан хамтарсан цэргийн сургуулилт хийх болно. Азийн хамгийн хүчирхэг гүрнүүд хамтарсан цэргийн сургуулилт хийх нь эр цэргийн ур чадвар дээшлэхээс гадна хоёр гүрний хувьд асар том давуу тал” хэмээжээ. Ерөнхий сайд Модиг Батлан хамгаалахын сайд Шри Уишну дагалдаж Японд улсад ирсэн байна. Айлчлалын хүрээнд өчигдөр өглөө Ерөнхий сайд Моди Токио хотноо Японы Гадаад хэргийн сайд Кишидатай уулзсан байна.

Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд  Кишида “Ерөнхий сайдын хүрээнд Японд анх удаагаа айлчилж байна. Наренда Моди, Шинзо Абэ гэх хоёр хүчирхэг удирдагчид хамтран ажилласанаар Япон, Энэтхэг хоёр улсын харилцаа шинэ шатанд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Үүний хариуд Ерөнхий сайд Моди “Япон улстай хувь хүний хувьд ч гэсэн олон жилийн турш найрсаг харилцаатай байсаар ирсэн. Ойрын хэдэн жилд улс орон болон хоёр улсын хоорондын харилцаа улам бэхжиж буйг өндрөөр үнэлж байна.  21 зууны Азийн ирээдүйн төлөө хоёр орны хамтын ажиллагааг нэг шатаар бэхжүүлэхийн төлөө шаргуу ажиллах хүсэлтэй байна” хэмээжээ. Түүнчлэн, Гадаад хэргийн сайд Кишида энэ жилдээ багтааж Энэтхэгт айлчилж, тус улсын Гадаад хэргийн сайдтай уулзаж, яриа хэлэлцээр хийх бодолтой байгаагаа энэ үеэр дуулгажээ. 

Наренда Моди хоёр жилийн өмнө Японд айлчилж, хөрөнгө оруулалттай холбоотой гэрээ хэлэлцээрүүдийг хийж байсан юм. Эдийн засгаа эрчимжүүлэх асуудлыг нэн тэргүүнд тавьж буй Ерөнхий сайд Наренда Модигийн хувьд Японоос авах хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх нь зайлшгүй шаардлагатай зүйл бөгөөд өнгөрсөн баасан гарагт айлчлалынхаа өмнө хэвлэлийнхэнд хандан хөрөнгө оруулалтад тээг болж буй дүрэм журмуудыг багасгах асуудлаар Японы удирдлагуудтай хэлэлцэх бодолтой байгаагаа илэрхийлж байсан аж. Энэтхэгт эрчим хүчний хомсдол зэргийн улмаас дэд бүтцийн хоцрогдож,  төвөгтэй олон дүрэм журмын улмаас эдийн засгийн үйл ажиллагаа нь сааталд ороод байгаа билээ.

Дэлхийн банкнаас явуулсан бизнес орчны судалгаагаар энэтхэг 190 орноос 134-т бичигдэж байжээ.  Энэтхэгийн Засгийн газар өргөн уудам нутагтай хүн амын нягтшил ихтэй гол гол хотуудаа өндөр хурдны төмөр замаар холбох төлөвлөлтийг хийж эхлээд байгаа бөгөөд энэ ажилд Япон, Франц, Хятад зэрэг орнуудтай хамтран ажиллахыг эрмэлзэж буй. Харин Энэтхэг рүү хурдны галт тэрэгний технологи нэвтрүүлэхийг зорьж буй Япон өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас эхлэн Мумбай хот болон Ахмадабад хотуудыг холбох хурдны галт тэрэгний зам тавих ажилд чиглэсэн судалгааг Энэтхэгийн Засгийн газартай хамтран хийж байгаа юм. Энэхүү судалгаа одоогийн байдлаар геологийн судалгааны шатан дээрээ явж байгаа бөгөөд ирэх жилийн долдугаар сар хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.