“Содмонгол” ШТС-ийн түгээгчид шатахуунаа дутуу шахдаг
Шатахуунтай холбоотой элдэв асуудал гарсаар байна. Шатахууны үнэ нэмэгдсэн, дээр нь хуурамч хулхи шатахуун худалдаалдаг бол одоо бүр шатахуунаа дутуу шахдаг гэсэн зөрчил мэдээлэл холбогдох газарт ирсээр байна.

Тодруулбал, “Содмонгол” ШТС-ийн түгээгчид шатахуун дутуу шахдаг байсан ноцтой зөрчлийг илрүүлж, ШӨХТГ-т иргэд ханджээ.

Энэ талаар тус газрын дарга Б.Лхагва ярихдаа “Содмонгол шатахуун түгээх газрыг шатахуун дутуу шахаж байна гэсэн үйлдлийг нь шалгаад манайхаас 20 сая төгрөгийн торгууль тавьсан. Гэтэл торгуулиа төлөхгүй хэмээн шүүхэд хандсан юм билээ. Одоо шүүхээр заргалдана.

Ер нь манайхаас шатахууны үнэтэй холбогдуулан хяналт тавих заалт байхгүй. Сүүлийн үед шатахууны үнэ тэнгэрт туллаа. Тиймээс Засгийн газраас шатахууны үнэтэй холбогдуулан төрийн байгууллагуудын үүрэг хариуцлагыг тодорхой болгож өгмөөр байна. Хэн нь ямар үүрэгтэй ажиллах чиглэл нь тодорхой байх ёстой. ШӨХТГ-аас шатахууны үнийг хяна гэх юм бол хянах шиг амархан зүйл байхгүй. Өнөөдөр манайд үнэ хянадаг тогтолцоо хуулиар олгогдоогүй байна. Харин шатахуун дутуу шахдаг, хуурамч шатахуун худалдаалж байна гэсэн зөрчилд хяналт тавьж байгаа" гэв. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-10-23 09:11:37
    ЭНДЭЭС БЕНЗИН АВСАНЫ ДАРАА check engine -ы шар гэрэл АСЧ ЯНДАН МЭДРЭГЧЭЭ СОЛИУЛСАН Хулхи бензин зардаг гэж ойлгосон .
  • Зочин 2018-10-23 05:05:12
    Бүгд машин унахгүй автобусаар л явахад эд нар баларна шүү дээ.Бүгд нэгдье???
  • Зочин 2018-10-23 04:27:42
    Хэрэглэгчдийн нэгдсэн сайт үүсгэж мэдээлэл солилцож хэрэглэгч хаан эрхээ эдэлж нэр хүндгүй шатхуун түгээх газрыг эдийн засгийн хувьд боомилох арга хэмжээ авцгаа...
  • өамжм 2018-10-23 02:45:50
    Петровис МТ 2 дутуу шахдаг. Шунхлайгаас хийсэн бензин хамаагүй их явж бна лээ
  • . 2018-10-23 01:42:53
    Харин ч "Содмонгол" харьцангуй бусдаас үнэнч компани шүү!!! ШТС-ын ажилтан гэдэг нэлээн хүнд гарууд л байж таарна,ядуу хүн яахаас ч буцдаггүй зовлон бий!!
  • Бат 2018-10-23 01:37:40
    Зах зээлийн нийгмийг хүн хүнээ хулхидах гэж ойлгосон хулгайч нар үхэж дараагийн үеэс зүгширэх байхаа энэ нийгэм чинь уг нь үйлэгч хаан юм шүү дээ