Интерполын ерөнхийлөгчийн эхнэр нөхрөө амьд гэдэгт эргэлзэж байна

Интерполын ерөнхийлөгч асан Мэн Хунвэй энэ оны есдүгээр сард Хятад улсыг зорьсон боловч сураг тасарч, гэр бүлийнхэнтэйгээ холбоогүй болсон. Түүний эхнэр  БиБиСи агентлагт ярилцлага өгөхдөө "амьд байгаа эсэхэд нь маш их эргэлзэж байна" гэж хэлсэн байна.

Харин удалгүй Хятадын эрх баригчдын зүгээс түүнийг баривчилсан тухай мэдээлсэн.  Гэсэн ч түүний эхнэр Грэйс Мэн уг асуудлыг улс төрийн мөрдлөг байж болзошгүй, бас түүнийг амьд байгаа эсэхэд нь маш их эргэлзэж байгаа тухайгаа хэлжээ. Мөн түүний эхнэрийг бүлэг этгээдүүд Францад эрэн сурвалжилж буйг нэгэн үл мэдэгдэх хүн хэлж, анхааруулсан байна.

Хятадын эрх баригчид энэ оны аравдугаар сарын 7-нд 64 настай Мэн Хунвэйг хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр баривчилсан тухай мэдээлж, түүнийг хаана байгааг болон бусад мэдээллийг хэлээгүй аж. Мөн 10 дугаар сарын 8-ны өдөр түүнийг авлига болон бусад төрлийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна гэж мэдээлжээ.

Түүнийг болон хэрэгт холбогдсон бусад этгээдүүдийг шалгах тусгай ажлын хэсэг байгуулсан талаар Хятадын Коммунист намын хорооноос мэдээлсэн байна.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • oyun 2018-11-18 09:05:18
    manai hayatad mundag shuu nogoo amerik hurtel yaj chadahgui bgaa biz har daa herbee OROS ingesen bol delhii niiteeree eserguutsej bgaa yun mongol tom oron tom l...