“ТЭЦ-4”-ийн шинэ захирал хариуцлага алдсан алба хаагчдад арга хэмжээ авна
Одоогоос сарын өмнө нийслэл болон таван аймаг эрчим хүчгүй болж, тэг зогсолт хийсэн.

Тэг зогсолтын ослын шалтгааныг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит компанийн буруутай үйлдэл гэж үзэж, зарим дулааны станцын удирдлагуудад хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлсөн юм.

Тодруулбал, “ТЭЦ-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар “ДЦС-3” ТӨХК тэргүүн дэд захирал, ерөнхий инженер асан Ү.Төмөрхуягийг  Эрчим хүчний сайдын санал болгосноор томилсон байна. Үүнтэй холбоотойгоор Ү.Төмөрхуягийн оронд Д.Нямхүүг томилжээ. Мөн Диспетчерийн үндэсний төвийн гүйцэтгэх захирлаар тус компанийн дэд захирлаар ажиллаж байсан ерөнхий диспетчерээр ажиллаж байсан Г.Балжиннямыг тус тус томилсон байна.

Ү.Төмөрхуяг нь гүйцэтгэх захирал асан С.Анхбаярыг хахуулын хэрэгт холбогдох үед түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм.

Шинэ удирдлага нь ажлаа авсны дараа инженерүүдтэйгээ уулзалт хийж “Есдүгээр сарын 15-нд гарсан осолд хүргэсэн зарим албан тушаалтанд арга хэмжээ авна” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1111 2018-10-24 02:37:06
    Анхбаярыг хахуулийн хэргээр орсон үед Бямбадорж гэдэг хүн орлож бсан юм бишүү? ЦДҮС ХК-ийн удирдлагыг өөрчилмөөр ....
    115.187.88.2
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-23 07:46:20
    ЦДҮС ТӨХК-ын буруу байсан юм бол эн тэргүүнд ЦДҮС-ын удирдлагуудыг өөрчилмөөр юм, буруу талаас нь л хийгээд байх шиг
    66.181.166.196
    Мэдэгдсэн Хариулах
  • Лхагва 2018-10-23 07:40:40
    "Ү.Төмөрхуяг нь гүйцэтгэх захирал асан С.Анхбаярыг хахуулын хэрэгт холбогдох үед түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм." Энэ бас л худлаа мэдээлэл байна. ...
    66.160.201.96
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-23 02:35:22
    ЦДҮС ТӨХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж гэсэн мөртлөө буруутай компанийн удирдлагуудад хариуцлага тооцдоггүй ээ.
    115.187.88.2
    Мэдэгдсэн Хариулах