Ухаалаг гутал энэ сараас худалдаанд гарна
“The Wizard of Oz” киноны гол дүрийн баатар Доротигийн өмсдөг өсгийгөө дуугаргахад л АНУ-ын Канзас муж дахь гэрт нь хүргэдэг ид шидтэй улаан  гутал бодит амьдрал дээр биеллээ олжээ. Энэтхэгийн мэдээллийн технологийн “Ducere Technologies” компани LeChal гэх нэртэй ухаалаг гутал зохион бүтээжээ.
 
Энэхүү ид шидтэй гутал нь чичирхийлэх маягаар өмсч буй эзэндээ явах гэж буй замыг нь зааж өгөх GPS-ээр тоноглогджээ. Түүнчлэн, тус ухаалаг гутал нь хэрэглэгчийн алхамын тоо, зай, зарцуулах калорийг хүртэл тооцон гаргадагаараа онцлог аж. “LeChal” гэдэг нь Хинди хэлээр “Намайг хамт авч яв” гэсэн утгатай үг юм байна. “Ducere Technologies” компанийн энэ удаа танилцуулсан  гутал нь Блютүттэй бөгөөд ухаалаг утастайгаа холбоход л хэрэглэгчдэд чичрэх маягаар зүүн болон баруун гэсэн чиглэлийг зааж өгөх аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бага насны хүүхдээ хаана байгааг мэдэхийг хүссэн эцэг эхчүүдэд зориулагдсан олон үйлдэлт гутал өмнө нь худалдаалагдаж байсан.
 
Гэхдээ LeChal нь хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй бүх л хүмүүст зориулагдсан гэдгээрээ ялгарах гэнэ. Тус компани LeChal- аас гадна улавчийг ч мөн борлуулж эхлээд байгаа юм байна. Ухаалаг гутлыг нэг ширхэгийг нь 100-150 доллараар энэ сараас эхлэн худалдаалахаар төлөвлөөд байгаа бөгөөд одоогийн байдлаар 25 мянган хос гуталны захиалга ирээд байгаа аж.
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.