“Утаа” гэгч урилгагүй зочныг яах вэ?
Нийслэлчүүд биднийг зовоож байгаа олон асуудлын нэг нь агаарын бохирдол. Өвлийн өглөө бүрийг сэнгэнэсэн цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалан угтаж байна гэж та төсөөл дөө. Үүнийг хоосон мөрөөдөл биш харин аажим аажмаар дөхөн очих хүсэн хүлээж буй эрүүл ирээдүй болгохын тулд та бид юу хийх вэ?

Ийм мөрөөдлийг дотроо тээн, уйгагүй хөдөлмөрлөж амжилтанд хүрсэн улс орнуудын бодит туршлага бусдад байдаг юм байна. Бидний нэгэн адилаар уулсын дунд хүрээлэгдэн оршдог Лос-Анжелес хотын гурван сая иргэн ердөө хорьхон жилийн өмнө агаарын бохирдлоос үүдэлтэй өвчин эмгэгт нэрвэгдэж, бохирдол ихтэй хотуудын жагсаалтыг тэргүүлж байлаа.

Мөн 1952 онд Лондон хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч зөвхөн амьсгалын замын өвчин, уушигны хавдраар 4000 иргэн тухайн жилд нас баржээ.  Харин Токио хотын агаарын бохирдол сүүлийн 10 жилийн хугацаанд 55 хувиар буурсан байна.

Хамгийн ойрын жишээ гэвэл, хэдхэн жилийн өмнө Бээжин хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, бохирдлын үзүүлэлтээрээ дэлхийд толгой цохиж явсан. Тэгвэл  Бээжин хотыг утаанаас салгах олон кампанит ажил өрнүүлсний үр дүнд таван жилийн хугацаанд агаарын бохирдлыг 30 хувиар бууруулжээ.

Хамгийн сонирхолтой нь эдгээр түүхүүдэд ижил төстэй нэгэн шийдэл байдаг ба энэ нь төр, иргэний 20-30 жилийн хамтын ажиллагаа, уйгагүй хичээл зүтгэл юм. Төр засаг нь оновчтой арга замыг эрэлхийлж, харин ард иргэд нь санал санаачлагыг дэмжин, хувь нэмрээ оруулсан түүх. Бид үүнийг яагаад хийж хэрэгжүүлж чадахгүй гэж.

Агаарын бохирдолтой тэмцэхэд иргэд бидний оролцоо, санаачлага, хичээл зүтгэл хамгаас чухал юм гэдгийг хүн бүр ухаарч хамтдаа зүтгэе. Тэгвэл бид юунаас эхлэх вэ? Бохирдол ихтэй хуучин зуухнаасаа татгалзъя, бүрэн шаталт өгдөг сайжруулсан зуухаа худалдан авцгаая, зөв галлаж суръя, ингэснээрээ түлшээ хэмнэнэ. Хашаандаа мод цэцгээ таръя, гэр сууцаа дулаалъя. Автомашины хэрэглээгээ боломжоороо багасгая, нийтийн тээврээ бүрэн ашиглая. Ингээд бодоод байсан чинь бидний өөрсдөө хийж чадах зөндөө ажил бий. Тиймээс яг өнөөдрөөс эхлэе.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gaya 2018-10-23 16:22:11
    Тогтолцоо ийм завхарч бхад 1байтугай нилээд хэдэн их наяд ₮зарцуулсанч арилгаж чадахгүй,харин шинэ ДЭГЛЭМ хэрэгжүүлж эхэлсэн тох-д УТАА багсаж мөнгө ч шаардах...
    66.181.178.230
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын иргэн 2018-10-23 07:21:39
    Утаа урилгагүй зочин биш, бидний төлөвлөлтгүй, бодлогогүй, ухамсаргүй, ядуу байгаагийн үр бүтээл, Бид би болгосон болохоос ирээгүй, бид л арилгах ёстой
    64.119.17.247
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-10-23 07:20:45
    Уул нь үйлдвэрийн шүүгчийг тавиад үзэх байсан юм даа, Буурах л байсан байх ,,,АН-ынханыг дагаж тэнэгтвэл тэгээд л утаандаа хордоод л үхэж дээ
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-10-23 06:30:50
    Энэ өвөл яндангийн шүүлтүүр хэдэн тэрбумаар тавиад утаагүй өвөлжих юм гэсээн УБ-чууд. Биднийгээ гэсэн хайрт нам засагтаа баярлалаа.
    66.181.168.220
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-10-23 04:10:54
    ядахдаа сайжруулсан түлшээр хангаад өгвөл хэдэн хувиар буурах л байхдаа хэнд ч гал түлж үнс тоостой хутгалдах хүсэл байдаггүй юм даа уул нь төр засаг зөв чиглүү...
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Ь 2018-10-23 02:45:00
    Тийм шүү
    202.126.89.89
    Мэдэгдсэн Хариулах