“Монголын цахилгаан холбоо” ХК-д газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлжээ

Чингэлтэй дүүргийн газрын албанаас “Монголын цахилгаан холбоо” ХК-д газар чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлжээ.

Уг мэдэгдлээр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо, Жигжиджавын гудамж, Төв шуудангийн баруун хойно байрлах 483 м2 газар бүхий 2 давхар барилгын өргөтгөл нь нийтийн эзэмшлийн зам талбай явган хүний замын хэсэгт байрлаж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.5-т заасныг зөрчсөн тул Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалтын дагуу 2018 оны аравдугаар сарын 30-ны дотор энэхүү зөрчлөө арилган газар чөлөөлөхийг мэдэгдсэн байна.

Энэхүү мэдэглийн дагуу зөрчлөө арилгаж, газар чөлөөлөөгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтын дагуу албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг уг компани хариуцах бөгөөд газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна гэдгийг анхааруулжээ.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-10-24 06:40:48
    Huuhdiin park. huuhdiin urlan buteeh gazriin gazriig bulaagaad baritsan mun surguuli tsetserlegiin hashaand bairnii gold huuhdiin talbaid bgag NURAA
  • zochin 2018-10-24 03:29:59
    zuv bnaa demjij bna
  • зочин 2018-10-24 03:08:27
    Шуудан, элчин хоёрын хоорондох хашаа хичнээн ч жил болж байна даа. Түүний учрыг олмоор юм.