Ажлаас чөлөөлөгдсөн шүүгчид ШЕЗ-ийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардлаа
Сүүлийн үед шүүхийн шинэтгэлийн хүрээнд Шүү­хийн тухай багц хууль бат­­лагдсантай холбогдон шүү­хүүд бүтэц зохион бай­гуу­лалтын өөрчлөлт хийж эхлээд байгаа. Үүний хү­рээнд хот хөдөөгийн нийл­сэн 12 шүүгч ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдсөн. Хамгийн гол нь дээрх шүүгчид “биднийг ажлаас чө­лөөлөхөд хамгийн их нө­лөө үзүүлсэн газар нь ШЕЗ” гэж хэлж байгаа. Тиймээс шүүгчид энэ маргаанаа шийд­вэрлүүлэхийн тулд За­­­хиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэ­хэмж­лэл гаргаж асуудлыг эцэслүүлэхээр болоод бай­гаа юм. Товчхондоо шүүг­чид ШЕЗ-ийг хуулиар хү­лээсэн шүүгчийн эрх ашиг сонирх­лыг хамгаалах үүр­­гээ бие­лүүлэхийг шаард­сан гэсэн үг.

Ж.Эрдэнэчимэг шүүхэд тайлбар өгөх эрх бүхий хүн биш

Түүнчлэн ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж бай­гууллагаа төлөөлж шүүх хуралд оролцох хү­нээр Ж.Эрдэнэчимэгийг то­мил­сон аж. Гэтэл эл эмэг­тэй нэр бүхий 12 шүүгчийг ямар үндэслэлээр аж­лаас чө­­­лөөлсөн тухайгаа то­дор­хой тайлбарлалгүйгээр ганц­­­хан удаа шүүхэд очиж тайл­бар өгсөн аж. Уг нь Ж.Эрдэнэчимэг шүүхэд тайл­­бар өгөх эрх бүхий хүн биш гэнэ. Зөвхөн шүүх хуралд оролцох ит­гэмж­лэлтэй нэ­гэн байсан байна. Харин өөрийнхөө оронд Ж.Амгалан, А.Эрдэнэ­­билэг гэх хоёр хү­нийг ит­гэмж­­­лэгдсэн тө­­лөө­лөгчөө­рөө томилон шүүх хуралд орол­­­цуулах бол­жээ. Гэтэл энэ хоёр хүн ёстой холион бантан хутгаж Монгол Улсын Ерөнхийлөгчийг шү­үхэд гуравдагч этгээдээр та­тан оролцуулах хүсэлт гар­гасан байх юм.

Бид энэ тухай ШЕЗ-өөс асуухад “Ямар ч тийм зүйл болоогүй” гэх товчхон хариултыг өгсөн ч шүүхэд гаргасан тэдний хүсэлтэд Ерөнхийлөгчийг гуравдагч этгээдээр татан оролцуулъя гэх хүсэлт баримт болон хэргийн материалд үлдсэн байсан юм.

Ерөнхийлөгч энэ хэрэгт оролцвол ёстой шившиг гэдгийг тэд ойлгож ухаарсан гэсэн үг

Ингээд ажлаас чөлөөлөгд­сөн гэх 12 шүүгчийн төлөө­лөл хэлэхдээ “Итгэмж­лэгд­сэн хоёр төлөөлөгч Ж.Эрдэнэ­чи­мэгээс даалгавар авсан өдрөөсөө л эхлэн ШЕЗ-ийн байр суурийг илтгэх болсон. Өөрөөр хэлбэл Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ШЕЗ маш сайн ажиллаж бай­гаа, олон ч ажил хийсэн, шүү­хийг шинэчилсэн гэх яриандаа “12 шүүгч томилог­доогүй явдал нь ерөнхий зөвлөлд хамаагүй. Угтаа бол Ерөнхийлөгч, түүний Тамгын газарт хамаатай. Тэгээд ч томилох эсэх нь Ерөн­хийлөгчийн бүрэн эрх, тэр 12 шүүгч яах гэж хэл ам хийгээд байгаа юм бол.

Зарим нь ямар ч арга хэм­жээ авагдаагүй байхад халлаа ч гэх шиг сонин юм ярьж байна лээ. Тэдний арга хэмжээтэй байсан эсэх нь ямар ч хамаагүй, халахыг хүссэн болоод л халаа биз, Ерөнхийлөгчийн бүрэн эрх” гэж гоё нэр барин бүх муу муухайгаа төрийн тэргүүн рүү шидэж эхэллээ.

Хамгийн сонирхолтой нь дээрх хоёр нөхөр ШЕЗ-ийн байр суурийг илэрхийлж байгаа. Гэтэл итгэмж­­лэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэ­билэг ан­хан шатны 20 дугаар шүү­хэд очиж хэргийн ма­те­­риалтай танил­цаад Ерөн­хийлөгч Ц.Элбэгдор­жийг гу­рав­дагч этгээдээр хэ­рэгт татан оролцуулах хү­сэлт гаргасан байсан. Энэ нь ШЕЗ-ийн байр суурь тө­дийгүй Н.Лүндэндорж дар­га итгэмжлэгдсэн хоёр тө­лөө­­лөгчөө “би үхэхээр чи үх” гэдэг үгийг мөрдлөгө болгон ажилла гэж захисан бололтой.

Товчхондоо бидний 12 шүүг­чийг хаацайлж өмгөө­­­лөх хүнгүйгээр нь далим­дуу­лан ерөнхий зөвлөл туг тахьчихаад байна.
Хэр­вээ үнэхээр биднийг тийм үндэслэлээр ажлаас чө­лөөлсөн гэсэн баримтаа үзүүлвэл гомдох зүйл алга. Ер нь энэ бүхэнд ямар ч гэм зэмгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийг шүүхэд гуравдагч этгээдээр татан оролцуулж болох уу.

Тэрийгээ мэдээд тэд энэ тухай хүсэлтээ татаж авсан байна лээ. Хэрвээ Ерөнхий­лөгч энэ хэрэгт оролцвол ёстой шившиг гэдгийг тэд ойлгож ухаарсан гэсэн үг. Ямар ч мэдлэг боловсролгүй итгэм­жлэгдсэн хоёр төлөө­лөгч ерөнхий зөвлөлийн нэр хүн­дийг газарт унагаалаа шүү дээ.

Биднийг чөлөөлсөн үн­­­дэслэлээ хэлж чадахгүй байгаа нөхөд одоо хов жив төдий үгээр халхавч хийн эцэстээ Ерөнхийлөгчийг барьж ойчих бодолтой байх шиг байна.

Өнгөрсөн пүрэв гарагт бидний нэхэмжлэлтэй хол­боотой шүүх хурал болсон. Гэтэл тэд илтэд нөлөөлж шүүх хурлыг дахин хойш­луулж чадлаа.

Уг нь хойшлох ямар ч үндэслэл байгаагүй гэд­гийг шүүх хурлыг дар­галж байсан даргалагч шүүгч Б.Адьяасүрэн мэдэж бай­гаа. Яалт ч үгүй дээрээс ирсэн шийдвэр учраас тэд хур­лыг хийж чадаагүй байх гэж ойлгож байна.

Бид өөрсдөө шүүх хуралд орол­цохгүй байгаа. Учир нь бид хуулийн дагуу өөрсдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч на­раа шүүх хуралд оролцуулах бүрэн эрхтэй. Гэтэл А.Эрдэнэ­билэг биднийг шүүх ху­ралд нэхэмжлэл гаргасан мөртлөө эдгээр шүүгч ирж оролцсонгүй. Тэгээд ч үнэ­хээр 12 шүүгч шүүхэд гомдол гаргасан эсэх нь эргэлзээтэй байна гэж сонин зүйл ярьсан байна билээ” гэв.


Төрийн тэргүүнийг гуравдагч этгээдээр татах хүсэлт тавьсан баримт


Итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг хүсэлтээ татаж авсан


Ж.Эрдэнэчимэгийн шүүх хуралд оролцох итгэмжлэлийн бичиг

Ямартай ч шүүгчид энэ хэргийн үнэн мөнийг олж эцсээ хүртэл тэмцэх болно гэдгээ хэлж байсан. Эдгээр шүүгчдийн талаар ШЕЗ Ерөнхийлөгчид дөрвөн төр­лийн судалгаа гаргаж өгсөн аж.

Энэхүү судалгааг гаргаж өгөхдөө чухам ямар судалгаа байсан талаар шүүгчид асуу­хаар юу ч хэлэлгүй нууцлаад байгаа аж.
Мөн ШЕЗ-ийг Ерөнхий­лөгчид өргөн барьсан 42 ду­гаар тогтоолын хурлын тэмдэглэлээ үзүүл гэхээр үзүүлэхгүй байгаа нь ямар нэгэн хардлага дагуулахаас өөр аргагүй болоод байна гэж шүүгчид хэлж байсан юм.

Гэхдээ өнөөдөр хэдий­гээр энэхүү 12 шүүгч зарга үүсгэж байгаа ч тэдний цаана хөдөө орон нутаг руу шалтгаангүйгээр шилжсэн нэлээд олон шүүгч тус зөвлөлийг шүүхэд өгсөн юм билээ. Учир нь ерөнхий зөвлөл шүүгчдээс заавал өөрсдийнх нь санаа бодол, хүсэлтийг нь сонсож байж сэлгэн ажилуулах буюу шил­жүүлэх ёстой байдаг юм байна.

Уг нь гэмт хэрэг хийсэн хүнээс эцсийнх нь үгийг сонсдог хуультай байхад яагаад ингэж шүүгчддээ ялга­варлан хандах болов гэдгийг шүүгчид төдийгүй олон нийт асууж байгааг хэлэх нь зүйн хэрэг байх. Ажлаас чөлөөлөгдсөн нэр бүхий 12 шүүгчийн хүсэж буй зүйл маш энгийн.

Өөрөөр хэлбэл “Бид ямар үндэслэлээр ажлаас чө­­лөөлөгдсөн юм бэ. Чөлөө­лөгдсөн шалтгааныг минь хэлээд өгөөч” гэж л хүссэн хэрэг юм.

Р.Саруул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.