АТГ: Хууль зөрчсөн төрийн алба хаагчдад хариуцлага тооцуулсан
АТГ-аас сар бүрийн 25-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж шалгагдаж буй хэргүүдийн талаар мэдээлэл өгдөг.
 
Өнөөдрийн хуралд Тамгын хэлтсийн дарга З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг нар оролцлоо.

Энэ сард тус газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагаа явуулж хууль зөрчсөн гурван албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ. Тодруулбал, эрх  бүхийн албан тушаалтны шийдвэргүйгээр хандив, санхүүгийн туслалцаа авсан Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайхан,  давхар ажил эрхлэлттэй холбоотой хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн давхар ажил эрхлэлттэй холбоотой хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дархижав нарт цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийн ногдуулсан байна.
 
АТГ-ын Хэвлэл олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг "АТГ-ын дөрвөн ажлын хэсэг өнөөдрийн байдлаар Дорнод, Сэлэнгэ, Говь-Алтай, Говь-сүмбэр аймагт ажиллаж байна. Ажлын хэсгүүд үүний өмнө Хэнтий, Баянхонгор, Дорноговь, Булган аймагт ажиллаад дууссан. Үлдсэн аймгуудад удирдамжийн дагуу 11 дүгээр сарыг дуустал ажиллана. АТГ-ын албан хаагчид орон нутагт ажиллахдаа авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, 2018 оны худалдан авах ажиллагааны явц байдал, үр дүн, гүйцэтгэлийг хянаж үзнэ. Худалдан авах ажиллагаатай холбоотой хяналт шалгалтыг ҮАГ-тай хамтран явуулж байна гэв.
 
Мөн энэ байдлаар хууль зөрчсөний улмаас хянах шалгагдаж хариуцлага тооцуулсан албан тушаалтнуудын талаар АТГ ингэж мэдээлдэг нь дуулиан шуугиан үүсгэх зорилготой биш. Өөр бусад төрийн албан тушаалтнуудад хуулиа хэрэгжүүлэхийг сануулж буй урьдчилан сэргийлэлт юм.
 
АТГ энэ аравдугаар сард хоёр төрлийн судалгааны дүнг танилцуулж мэдээлсэн. Нэг нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авлигын талаарх ойлголт, нөлөөллийг тодорхойлох судалгаа. Энэ судалгаа АТГ анх удаа хийсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд 500,000-1,000,000 төгрөг хүртэлх хэмжээний мөнгийг төрийн албан хаагчид хахуульд өгч байсан гэдэг нь судалгааны дүнд тусгагдсан. Энэ бол анхаарал татаж байгаа асуудал. Тиймээс нарийвчлан судалж байгаа.
 
Нөгөө нь хүүхдийн шударга байдлын судалгаа. Энэхүү судалгааг найм дахь жилдээ зохион байгуулсан. Монгол хүүхдийн шударга байдлын түвшин өмнөх онуудынхаас буурсан үзүүлэлттэй байна.
 
Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан нь тус суманд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих зураг төслийн ажлын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж холбогдох хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн гэв.
 
Дорноговь, Завхан, Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор тус тус нэр дэвшсэн Ц.Батболд, Б.Нарангэрэл, Ж.Баттөр нарын мэдүүлгийг хянаад илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн. Эдгээр хүмүүс нь хувьдаа болон хамаарал бүхий этгээдүүд нь мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул нийтийн албыг хашихад ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үзжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ард түмэн 2018-10-26 07:15:28
    дулааны шугам сүлжээний шуналтай дарга Бямбаочир юу болсон бэ мэдээллийг өгөөч ард түмэнд
    139.5.218.128
    Мэдэгдсэн Хариулах
  • zagaschid 2018-10-26 00:29:44
    jaraahai g surtei zarlah yum , akuluudaa yaagaad ingeed zorigtoi zarladagguin bee
    119.40.97.6
    Мэдэгдсэн Хариулах
  • suren 2018-10-25 12:43:02
    Avilgin shinjtei l bol fahin tprion alband buu ajilluull da
    202.9.40.14
    Мэдэгдсэн Хариулах
  • 9999 2018-10-25 12:03:16
    АТГ жараахай л барих юмдаа том сүр дуйлаантай хэргүүд яагаад чимээгүй болчихдог юм вэ Ерөнхийлөгч 1.3 сая $ н хэргийн талаар хэлсэн шш
    185.76.125.4
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-10-25 08:59:21
    Сайдуудынхаа идэж уугаад хууль зөрчөөд байгааг шалгаач
    66.181.182.80
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-10-25 08:55:57
    Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
    202.9.42.114
    Мэдэгдсэн Хариулах