Абу Дабигийн Их дуулгад зургаан жүдоч өрсөлдөнө

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн энэ сарын 27-29-ний өдрүүдэд болно. Тус тэмцээнд 64 улсын 372 жүдоч оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлжээ.

Монголын тамирчдын тухайд нийт зургаан тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно. Тодруулбал, Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, 66 кг-д Г.Хэрлэн, Д.Төмөрхүлэг, 73 кг-д Г.Одбаяр, 81 кг-д Н.Дагвасүрэн, +100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар зодоглохоор мэдүүлгээ өгчээ.

Дашрамд дурьдахад, өнгөрсөн жилийн Абу Дабигийн Их дуулгад манай найман жүдоч зодоглож гурван медаль /2алт, 1 мөнгө/ хүртэж байсан юм.


Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.