Филармони: Чехийн алдарт бүтээлүүдийг таны сонорт хүргэнэ
Монгол Улсын филармони 47 дахь жилийн нээлтээ “NEW SEASON 2019” нэртэйгээр "Морин хуурын чуулга"-ын шинэ уран бүтээлээс бүрдсэн тоглолтоо энэ сарын 13, 14-ны өдрүүдэд үзэгч олноо хүргэсэн. Тэгвэл энэ удаа Монгол Улсын Филармонийн симфони найрал хөгжим Чехийн алдарт хөгжмийн зохиолчдын бүтээлээс толилуулж, сонгодог хөгжим сонирхогч, сонсогчдыг Прага хотын уянгалаг тансаг үдшээр аялуулахад бэлэн болжээ. 

Тоглолтын талаар Симфони найрал хөгжмийн удирдаач Б.Батбаатар:

-"Чех улсаас дэлхийн алдартай хөгжмийн зохиолчид төрөн гарсан байдаг. Бид энэ тоглолтыг жилийн өмнөөс төлөвлөсөн. Чехийн алдарт хөгжмийн зохиолчдоос гадна орчин үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг хамруулан цогц тоглолт хийе гэж шийдээд сарын өмнөөс бэлтгэж эхэлсэн. Харин одоо бэлтгэл бүрэн хангагдаж, тоглолтоо үзэгч түмэнд хүргэхэд бэлэн болоод байна. Хоёр орны дипломат харилцаанд ч томоохон үүрэг нөлөөтэй, Чех улсын 100 жилийн ойн баярын хүрээнд тоглогдож буй энэ концерт нь Симфони найрал хөгжмийн хувьд 47 дахь жилийн эхний тоглолт болж үзэгч олонд хүрч байгаа юм. Манай хамт олны бэлэг гэж хэлж болно. Тоглолтын төгөлдөр хуурч Т.Цолмонгийн хувьд Чех улсын консерваторт суралцаж, магистр хамгаалсан. Монгол Улсын консерваторт төгөлдөр хуурын багшаар ажиллаж байгаа чадварлаг, залуу хөгжимчин. Манай тоглолтод урилгаар оролцож байгаа. Мөн Чех улсын хөгжмийн зохиолч Эмиль Виклицкийгээс зохиолыг нь тоглох эрхийг авсан. Албан ёсны эрхтэйгээр бүтээлүүдийг нь тоглох гэж байна.Эмиль Виклицкий нь өөрөө орчин үеийн жазз урсгалын бүтээлүүд олонтой. Тэр утгаараа шинэлэг, дахин давтагдашгүй, онцлогтой тоглолт болно гэж бодож байгаа. Бүтээлүүдийн хувьд 60-70 хувь нь өмнө тоглогдож байгаагүй шинэ бүтээлүүд байгаа. Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач Ч.Буянхишиг бид бүхэнтэй хамтран ажиллаж байгаа учир хөгжмийн зохиолуудын түүх, утга агуулга, онцлог, өгүүлж буй санааг таньж мэдэх зэрэг маш сайн судалгаа хийгдсэн, тоглолтын бэлтгэл сайн хангагдсан гэж үзэж байна" гэлээ.


 

Тоглолтын хөтөлбөр:
 

  • Antonin Dvorak op.92 Karneval overture
  • Antonin Dvorak op.46 helf 1 Slavische dance
  • Josef suk op.25 Fantastico scherzo
  • Emil Viklicky Piano concerto E major /I,II,III/
  • Bedrich Smetana Polka op. 12-1 Polka op.7-3 зэрэг Чехийн алдарт хөгжмийн зохиолуудаас тоглогдоно.


Тоглолтод:
 

  • Симфони найрал хөгжим
  • Удирдаач Б.Батбаатар /СТА/
  • Урлаг судлаач хөтлөгч тайлбарлагч Ч.Буянхишиг /СГЗ/
  • Төгөлдөр хуурч Т.Цолмон , Х.Хүслэн нар оролцоно.
 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012,70148012, 88010854, 99196623

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.