Нийтийн тээврийн автобуснууд техникийн бүрэн байдлыг хангахгүй байна

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах болон иргэдийн ая тухтай, шуурхай зорчих нөхцлийг бүрдүүлэхэд нийтийн тээвэр чухал үүрэгтэй.

Гэвч нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобуснууд нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангадаггүй, түүнд хяналт тавих механикийн инженерүүд нь шалгахгүйгээр гаргаж, замын хөдөлгөөнд оролцуулдаг зэрэг нь иргэдийн аюулгүй байдал болон замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй нэг шалтгаан болж байна.

Тээврийн цагдаагийн албанаас гаргасан судалгаагаар 2017 онд нийтийн тээврийн хэрэгсэл нийт 920 цагийн зогсолтыг зам дээр эвдэрч, унтарч зогссон байна. Энэ нь замын хөдөлгөөний ачааллыг зохиомолоор нэмэгдүүлж байгаа бөгөөд 15-20 минут зогсоход үүссэн замын хөдөлгөөний ачааллыг хэвийн байдалд оруулахад 1-2 цагийн хугацаа шаардлагатай болдог аж.

Тухайлбал, өчигдөр /2018.10.25/ “Тэнүүн огоо” ХХК, “Эрдэм транс” ХХК,  “Трансбус” ХХК зэрэг байгууллагуудын 6 том оврын автобус нь хий хөлдсөн, техникийн хувьд эвдэрсэн зэргээс шалтгаалж замын зорчих хэсэгт зогсож ачаалал үүсгэж байсныг тус албанаас хариуцсан ажилтан нарт нь шуурхай мэдэгдэн зөөж шилжүүлжээ.

Иймд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд том оврын автобуснуудыг үйлчилгээнд гаргахдаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан эсэхийг тогтмол шалгаж, эвдрэл гэмтэлтэй үед үйлчилгээнд гаргахгүй байхад онцгой анхаарах шаардлагатай байгааг Тээврийн Цагдаагийн албанаас онцолж байна.

Х.Хулан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • y 2018-10-27 03:11:30
    Svljmel chileliig neg jijig kpmponi avsan b.x erde uavxgvi ix udaan xvleedeg xvn bvr medne avtobus nembel ashoggvi geed sheeniig iavuuldag b.x eniog l eerchlex...
    112.72.8.98
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-10-26 10:42:04
    NIITIIN TEEBER GEJ ÈR NI SUNUTSUN SALBAR SHD TER DENJIIN 1000 GESEN ABTOBUSNUUD BOKZAL HUREEDD L HEDEN TSAGT CH HAMAAGUI HOOLONDOO ORLOO GEED HUMUUCEE PASLANA...
    84.14.155.146
    Мэдэгдсэн Хариулах
  • утаатай автобум үйлчилгээнд зохихгүй дээ 2018-10-26 08:16:55
    05 - 054 дугаартай ХАЙЛААСТ- ДЦС 4 чиглэлийн автобусанд суусан. УТАА шалнаасаа зааланд ордог автобус байна. УТсаар 70044040 д хэлэх гэсэн боловч утсаа авахгүй а...
    103.26.194.234
    Мэдэгдсэн Хариулах