Ургац хураалтын ажил 85 хувьтай байна
Улсын ургацын төв штабаас мэдээлж буйгаар өнөөдрийн байдлаар 51 мянган га-г ангилан хадаж, нийт 298.5 мянган га-гаас 403 мянган тонн үр тариа, үүнээс 386.6 мянган тонн улаанбуудай, 13 мянган га-гаас 160.8 мянган тонн төмс, 8.3 мянган га-гаас 93.5 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна.

Энэ нь үр тарианы 87.4 хувь, төмс, хүнсний ногооны 99.9 хувь, тэжээлийн 80,6 хувь, тосны ургамлын 57,3 хувийг хураан аваад байгаа үзүүлэлт юм. Үр тарианы хувьд гурван хоногийн өмнөх дүнгээс 30 орчим тонноор өссөн байна.  Ийнхүү улсын хэмжээнд ургац хураалтын ажил дунджаар 85,1 хувьтай байна.

Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд 135 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан 45 мянган тонн, нийтдээ 180 мянган тонн хүнсний буудай борлуулсан тухай мэдээлж байна.

Ургац хураалтын ажилтай зэрэгцүүлэн чанар сайтай сортын үрийн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхайлж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.