“Мандухай сэцэн хатан” киноны архивын баримт, гэрэл зургийг дэлгэв

Улс үндэстэн бүрийн соёлын илэрхийлэл, тухайн цаг үеийн байдлыг харуулсан гэрэл зураг, дуу, дүрс бичлэгийг хадгалж, хамгаалан авч үлдэх, дахин давтагдашгүй бүтээлүүдийг олон нийтэд сурталчлан таниулах, ирээдүй хойч үедээ өвлүүлэх зорилгоор ЮНЕСКО-ийн нэгдсэн хуралдаанаар жил бүрийн 10 дугаар сарын 27-ны өдрийг “Кино, дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдөр” болгон зарласан.

Энэхүү өдрийг дэлхий нийтэд зарласнаас хойш Архивын ерөнхий газар нь тав дахь жилдээ буюу 2014 оноос хойш тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.  Архивын ерөнхий газрын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивт 35 мм-ийн хальсан дээр хадгалагдаж буй, Монголын кино урлагийн сор бүтээлүүдийн нэг болох “МАНДУХАЙ СЭЦЭН ХАТАН” МУСК дэлгэцэнд гарч үзэгч олны хүртээл болсны 30 жилийн ойд зориулан архивын баримт, 50 гаруй гэрэл зураг, тухайн кинонд хэрэглэж байсан 54 эд хэрэглэл, биет үзмэр, киноны уран бүтээлчдийн гар бичмэл, гар зургийн үзэсгэлэн болон кино бүтээх явцын 10 минутын дүрс бичлэгийг танилцууллаа.

Энэхүү ойн арга хэмжээнд “Мандухай сэцэн хатан” МУСК-ны уран бүтээлчид болох тус киноны гол дүрийн баатар
 

  • Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд,
  • Батмөнх даян хааны дүрд МУ-ын гавьяат жүжигчин Ж.Сүххуяг,
  • түүний бага насны дүрд тоглосон Нийслэлийн засаг даргын орлогч дарга П.Баярхүү,
  • МУ-ын Ардын жүжигчин Д.Мэндбаяр /Юнгэн хатан/,
  • МУ-ын Ардын жүжигчин П.Цэрэндагва / Ибрай тайш/,
  • Жүжигчин Н.Отгонтогос /Алтжин/,
  • Мянхай баатрын дүрээр танил болсон Соёлын тэргүүний ажилтан Д.Төмөртогтох,
  • Хөгжмийн зохиолч Төрийн хошой шагналт Н.Жанцанноров нар болон тус киноны арын албанд ажиллаж байсан уран бүтээлчид,
  • ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын нарийн бичгийн дарга С.Уянга, Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Энхбаатар болон бусад зочид төлөөлөгч нар хүрэлцэн ирж тус кино бүтсэн түүхийн талаар СУИС-ийн Телевиз медиа урлагийн сургууль болон Кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангийн оюутнуудтай уулзалт ярилцлага хийв.
 

Тус үзэсгэлэн 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийг хүртэл иргэдэд нээлттэй үйлчилнэ.















Х.Хулан

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.